Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ

2018-06-19

Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ

Урин дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор иргэд гол усанд осолдох явдал нэмэгддэг. Энэ жилийн хувьд ч мөн энэ төрлийн ослын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тухайлбал,

Баян-Өлгий аймгийн төвөөс 70 км, Алтанцөгц сумаас 25 км-ын зайтай Улаан харгана багийн “Заг-Усан” гэдэг газар 24 настай иргэн Т /эрэгтэй/ өчигдөр 18:00 цагийн орчимд Ховд голын усанд боогдсон малыг гаргахаар морьтой гол гаталж яваад осолджээ. Энэ талаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт 18:40 цагт мэдэгджээ. Мэдээллийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хамт ажиллаж байна.

Хэнтий аймгаас 180 км, Дэлгэрхаан сумаас 35 км зайтай Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харьяат 24 настай иргэн Х /эрэгтэй/ энэ сарын 17-ны өдрийн 00:14 цагт хамт явсан 3 хүнээс салж, сураггүй алга болсон байна. Сураггүй болсон талаар 01:26 цагт мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт “Хөмөлтэйн гүүр” гэдэг газраас усаар болон голын эрэг дагуу 55 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар 18-ны өдрийн 20:00 цагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ.

Түүнчлэн Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Ишгэн толгой” гэдэг газар /сумын төвөөс 32 км/ Эгийн голын усанд Орхон аймгийн харьяат 33 настай иргэн С /эрэгтэй/ осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 22:15 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, цагдаагийн алба хаагч, ар гэрийнх нь 34 хүнийн хамт, нийт 40 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 10:36 цагт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Цагаан-Эрэг” гэдэг газраас цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Цогцсыг осолдсон газраас 7 км-ын зайнаас олжээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт оршин суугч 34 настай иргэн А /эрэгтэй/ энэ сарын 8-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Сураггүй болсон иргэн одоо болтол олдоогүй байна. Эрлийг 13-ны өдрийн 08:30 цагт дуудлага хүлээн авсан даруйдаа эхлүүлсэн аж. Улмаар 14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоож, мөн 18-ны өдрийн 15:00 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дахин гаргасан тул аймгийн төвийн гүүрнээс “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 8 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:20 цагт түр зогсоосон байна.

Мөн тус аймгийн Баяннуур сумаас 5 км-т орших Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар 46 настай иргэн Ж /эрэгтэй/ энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг 15-ны 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 18-ны өдрийн байдлаар тус сумын Баяннуур багийн “Аукей” гэдэг газраас “Краз тохой” гэдэг газар хүртэл 5 км-т Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоогоод өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Архийн сарын дундаж орлого 77.7 мянган төгрөгөөр өсчээ
Архи борлуулдаг 100 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцаллаа
Дэлхий нийтийн махны хэрэглээ сүүлийн 50 жилд ГУРАВ дахин нэмэгджээ
С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ?
Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв
Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг эхний аяллынхаа замд эвдэрчээ
“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Согтуу эмэгтэй нөхөр, дүү хоёроо хөнөөжээ
Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр
О.Пүрэв дэлхийн аваргад өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ
Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ
Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?
Христийн шашин сурталчлах үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно
Цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилжээ
Мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас усалж байна