79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

2018-06-19

Шархадны эцсийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай осол энэ сарын 18-нд буюу өчигдөр 18.00 цагийн үед гарчээ. Тодруулбал, 79-р сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад удалгүй амиа алдсан байна. Хамт тоглодог хүүхдүүдийн хэлснээр, тус талбайн хөлбөмбөгийн хаалга байнга унадаг байсан бөгөөд унахаар нь буцааж босгоод тоглодог байсан гэв. Харин тус сургуулийн биеийн тамирын багш амиа алдсан хүүгийн эгчид “Бид 14 хоногийн өмнө гагнасан” гэх тайлбарыг өгсөн юм. Энэ хэрэг дээр БСШУЯ-ны ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.

Бид хохирогч хүүгийн эгч Д.Алтантуяаг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад нь уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

“ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН ХААЛГЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ГАГНАСАН ГЭХ ТАЙЛБАРЫГ ӨГЧЭЭ”

-Таныг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Намайг очиход дүү маань өнгөрчихсөн. Цагдаа, шүүх эмнэлэг ирээд дүүг маань машиндаа оруулчихсан байсан. Би дүүгээ харж ч чадаагүй. Унасан хаалга, газраар урсах цусыг нь л харсан.

-Та сургуулийн удирлагуудтай уулзсан уу?

-Сургуулийн захирал болон биеийн тамирын багш нь ирсэн. “Ийм осолтой байсан юм бол яагаад янзлаагүй юм бэ, ядаж манаач нь эвдэрчихсэн орж болохгүй гээд оруулахгүй байж болоогүй юм уу” гэхэд биеийн тамирын багш нь “Сургууль амарчихсан байсан. Бид нар 14 хоногийн өмнө гагнасан. Бид зохих журмынхан дагуу шийдвэрлэнэ” гэх тайлбарыг өгсөн. Бид нар одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. Манай дүү спортод их дуртай, тэр дундаа хөлбөмбөгт илүү авъяастай хүүхэд байсан. Сургуулийнхаа хашаанд дуртай тоглоомоо тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Бид нар маш их гомдолтой байна.

-Хүүгийн ээж, аав нь ирсэн үү?

-Ээж нь угаасаа байдаггүй. Хар нялхаар нь хаяад явчихсан. Аав нь ирчихсэн байгаа. Өнөөдөр бүтэн өдөржингөө гэртээ байж байгаад, дөнгөж гараад л ийм харамсалтай юм болчихлоо.

“БИД НАР ИЙМ АЮУЛТАЙ ГЭЖ БОДООГҮЙ”

-Хамт тоглож байсан хүүхдүүдээс нь юу болсон талаар тодруулахад, “Бид нарыг тоглож байхад нэг жаахан хүүхэд /цэцэрлэгийн насны/ ард талын шонгоос зүүгдсэн чинь хаалга уначихсан. Бид нар хараад дуудсан боловч эргэж харж амжаагүй байхад нь толгойн дээрээс нь уначихсан. Тэр талбайн хоёр хаалга хоёулаа байнга унадаг. Бид нар унахаар нь буцааж босгоод л тоглочихдог. Өмнө нь хүүхэд гэмтэж байгаагүй болохоор ийм аюултай гэж бодоогүй” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй