Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа

2018-06-18

Отгонтэнгэр их сургууль өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжилзүйн төвөөс олон улсын ISO9001:2015 стандартын гэрчилгээгээ гардаж авлаа. Хувийн хэвшлийн их сургуулиудаас анх удаа үндэсний стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулалт хийлгүүлэн аудитад тэнцэж ISO9001:2015 сертификат авснаар Монгол улсын дээд боловсролын байгууллагуудаас чанарын менежментийг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг сургуулиудын нэг боллоо.

Стандарт хэмжилзүйн төвийн Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг “Хувийн их дээд сургуулиудаас хамгийн анхны ISO9001:2015 гэрчилгээ авч байгаа танай сайхан хамт олонд баяр хүргэе. Одоо та бүхэн азийн хамгийн шилдэг зуун сургуулийн нэг болох үүд хаалга нээгдлээ. Өнөөдөр дэлхийд чанарыг үнэлдэг цорын ганц шалгуур бол "ISO" стандарт болж байна Тиймээс чанарын менежментийн тогтолцоогоо улам боловсронгүй болгож дэлхийд данстай их сургууль болохыг хүсье” гэсэн юм.

Баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авах үйл ажиллагаанд ОТИС-ийн ректор доктор Н.Энхзаяа болон бусад удирдлага, багш нар оролцсон.

Жилийн өмнө ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэр гарган чанарын үнэлгээний баг байгуулан, төлөвлөх-гүйцэтгэх-шалгах- сайжруулах гэсэн 4 үе шаттай ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ гадаад, дотоодын хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг судалж, тэдний сэтгэл ханамжид нийцүүлэх зорилгыг тавьсан юм. “Чанартай боловсрол бидний зорилт” уриатайгаар багш, ажилтан бүрийн үүрэг хариуцлага, идэвх санаачилгыг өрнүүлэн ажилласнаар олон улсын менежментийн тогтолцооны жишиг шаардлагыг сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж, урьдчилсан болон  анхан шатны аудитад тэнцлээ.

ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагаа нээлттэй ил тод болж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн эргэх холбоог сайжруулж, Инноваци мэдлэгийн менежментийг дэмжих, үр дүнд чиглэсэн өөрийн үнэлгээг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.

Ийнхүү олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх их сургуулиудын нэг Отгонтэнгэр Их сургууль боллоо.

  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ
Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Д.Мөнхцэцэг: Гараа хавчуулсан хүүгийн аав ээжтэй нь уулзаж, уучлал гуйсан
Парисын Дарь эхийн сүм хүн төрөлхтний соёлын үнэт өв болохыг батлах 9 баримт
Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа
Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ