Генетик нөөцийн тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэд дэмжлээ

2018-06-11

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ, МУИС, НҮБ-аас хамтран онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ хурал нь генетик нөөц,түүнэй холбоотой уламжлалт

мэдлэгийг ашигласнаар үр шим, ашгийг тэгш хүртээх тухай Монгол улсын нэгдэн орсон Нагояагийн Протоколыг хэрэгжүүлэх  зорилготой юм.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр манай улсын генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг дэлхий нийт ашиглахын тулд

бидэнд урьдчилан мэдэгдэж, харилцан үр ашиг хуваах болон шинэ хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг гаргах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр генетик нөөцөөс гарах мөнгөн ба мөнгөн бус үр шим, ашгийг тухайн генетик  нөөцийг

хамгаалж, нөхөн сэргээж буй нутгийн иргэдэд хүртээснээр эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс энэхүү хууль нь манай улсад зайлшгүй байх шаардлагатай хэмээн үзэж эрдэмтэн, судлаачид сайшаан хүлээн авч байгаа юм.

Хурлыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлсэн.Тэрбээр генетик нөөцийн хайгуул судалгааны үр дүнд биотехнологи дамжуулалт өсөн нэмэгдэж, улмаар үндэсний боловсон хүчний судалгаа шинжилгээний болон инновацийн чадавхи нэмэгдэж, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эзэмшигч болон хэрэглэгчдийн хооронд эрх тэгш, шударга харилцаа төлөвших боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Онол- Практикийн бага хуралд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман болон биологи, микробиологи, биохими, биотехнологийн салбарын судлаачид,

мэргэжилтнүүд, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.

Хуралдаанаар Нагояагийн протоколын хэрэгжилтэд биологийн шинжлэх ухаан, биотехнологийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн өнөөгийн байдал, Монгол орны хэмжээнд бичил биетэн, ургамал болон амьтны генетик нөөц ашиглалттай холбоотойгоор нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай судалгааны чиг хандлагыг тодорхойлох зэрэг асуудлаар хэлэлцэж, нэгдсэн санал, зөвлөмж боловсрууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй