Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх талаар зөвлөлдөх уулзалт боллоо

2018-06-11

Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь озоны давхаргыг хамгаалах асуудлыг хуульчилсан, Монгол Улс болон НҮБ-­ын гишүүн орнууд нэгдэн орсон олон улсын гэрээ юм. Хөгжиж буй орнуудын хувьд озоны давхарга болон дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлортфторт нүүрстөрөгчийг үе шаттай бууруулснаар түүнийг орлуулах дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ/GWP) багатай хөргөх бодисын хэрэглээ нэмэгдэж байна. Эдгээр бодисын олонх нь шатамхай, хортой буюу эсвэл өндөр даралтад ажилладаг тул техникийн ажилтнуудад төдийлөн танил биш.

Тиймээс ийм төрлийн хөргөх бодистой хөргөлтийн болон агааржуулалтын төхөөрөмж суурилуулалт, засвар, задаргааг хэрхэн аюулгүй хийх үндэсний хэмжээнд гэрчилгээжүүлэх нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай байна.

Иймд засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх нь хөргөх бодистой харьцдаг ажилтнуудын чадварыг шалгах, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, тухайн тоног төхөөрөмжийг ашиглагч, хэрэглэгчдийг аливаа эрсдэлд оруулахгүй байх үр дүнтэй арга юм.  

Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникийн ажилтнуудын чадамжийг баталгаажуулах, гэрчилгээжүүлэлтийн тогтолцооны хэрэгцээ, шаардлагын талаар тодорхой ойлголттой болох юм.

Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний хувьд гэрчилгээ гэдэг нь тоног төхөөрөмж, хөргөх бодистой харьцан ажиллаж байгаа ажилтны ур чадвар, хөргөх бодис алдагдахаас сэргийлэх, сайн туршлагыг баталгаажуулах чухал ач холбогдолтой. Энэ нь бодисын алдагдлаас үүдэх байгаль орчны төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэхээс сэргийлэх зорилготой юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй