Эв түнжингүй их долоогийн уулзалт

2018-06-11

Эв түнжингүй Их долоогийн уулзалт

Дэлхийн тэргүүлэгч орны лидерүүдийн “Их долоо'-гийн уулзалт Канадын Квебек мужад эхэлж, Ла Малбейд өндөрлөлөө.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо баасан гаригт /2018.06.08/ төрийн тэргүүн нарыг Шарлевуа хотын үзэсгэлэнт байгаль дахь Мануар Рошель резортод угтан авсан юм. Үдээс хойш  'Их долоо'-гийн удирдагчид эдийн засгийн өсөлт хөгжлийн асуудлыг хэлэлцэв. Үүний дараа тэд уламжлал ёсоор хамтарсан зураг татуулсан нь эхний өдрийн онцлох үйл явдлын нэг байлаа.

“Их  долоо-гийн чуулга уулзалтын уур амьсгал АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас ихээхэн хамаарч байв. Учир нь, түүний “Америк нэн тэргүүнд” бодлого бусад гишүүн орнуудтай худалдааны ширүүхэн маргаан үүсгээд байгаа юм.

Тодруулбал, 280 их наяд ам.доллар буюу дэлхийн эдийн засгийн  62 хувийг  төлөөлсөн орнуудын хувьд худалдааны талаар маш таагүй харьцаа бий болгох асуудал юм. Чуулганы хэвлэлийн бага хурдын үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ ч Д.Трамп үндэсний эрх ашигийг хамгаалсан бодлогоо хатуу баримталж, бусад түнш орнуудтай АНУ ямар нэг худалдааны алдагдалгүй ажиллах болно гэдгээ дахин дахин илэрхийлж байв.

Мөн “Их долоо'-гийн бүлэгт ОХУ байх нь зүйтэйг онцолж байв. ОХУ нэмэгдэж хуучнаараа “Их  найм'-ын бүлэг чуулах нь илүү үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөх алхам болно гэж тэрбээр үзэж байгаагаа нуусангүй.

Хоёр дахь өдөр төрийн тэргүүн нар Жендерийн эрх тэгш байдлын зөвлөлдөх асуудлаар чуулсан. Түүний дараа үргэлжлэх “Уур амьсгалын өөрчлөлт, байгальд ээлтэй эрчим хүчний” яриа хэлэлцээнд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп оролцолгүйгээр чуулганыг өндөрлүүлсэн юм. Тэрбээр ирэх долоо хоногийн мягмар гаригт болох Энхийн хэлэлцээнд оролцохоор Сингапурыг зорьсон.

Энэ удаагийн уулзалт анхнаасаа 6+1 гэсэн харьцаагаар хуваагдах нь эхнээсээ тодорхой байсан,  энэ янзаараа ч өрнөв. Чуулганы 40 гаруй жилийн түүхэнд хамгийн эв нэгдэл багатай уулзалт болж өнгөрснийг шинжээчид дүгнэж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй