Хэлэлцээ амжилтгүй болвол Трамп хүч хэрэглэнэ

2018-06-08

Хэлэлцээ амжилтгүй болбол Трамп хүч хэрэглэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 12-нд Сингапурын Сентоза арал дээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай түүхэн уулзалт хийнэ. Солонгосын хойгт энх тайвныг авчрах өндөр найдлага тавьж буй уг уулзалтыг олон улс анхааралтай ажиглаж буй. АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын ганц өдрийн уулзалт товлогдсон боловч хэлэлцээ ажилттай байвал хоёр дахь өдрөө сунгах боломжийг Сингапурын талаас судалж байна. Түүхэн уулзалт Капелла зочид буудалд орон нутгийн цагаар 09.00 цагт эхлэх юм. Уулзалтын гол зорилго нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн татгалзуулах юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол олон улсад нээлттэй, популист улстөрч.

Гэхдээ тэрбээр хэлснээ хийдэг хүн гэдгийг АНУ-ын төрийн департментад 14 жил ажилласан хатагтай Алиша Кампи Улаанбаатар хотноо болсон хоёр Солонгосын нэгдлийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр ярьсан юм.

Мөн Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгостой энхийн яриа хэлэлцээ амжилтгүй болбол цэргийн хүчээр асуудлыг шийдэх боломжтой гэж ярьсныг тэрбээр онцолж байв. Хойд Солонгосын хувьд аюулгүй байдлаа хангаж, олон улсын эдийн засгийн хоригоос суллагдахын тулд цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн гэж харж байна. Гэхдээ Пеньяны талаас АНУ-ын цэргийг хойгоос гаргах болзлыг тавьжээ.

Зарим судлаачдын зүгээс АНУ-аас Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох, дэглэм солих асуудлыг зэрэгцүүлэн тавьж байгааг шүүмжилж байна. Тэдний үзэж буйгаар, Хойд Солонгосын дэглэмийг солих, хөдөлмөрийн лагерьт хэдэн хүн хоригдож байгаа талаар яриад эхэлбэл Пеньян шууд эсэргүүцэж, баллистик пуужин, цөмийн зэвсгээр өөрийгөө хамгаалах гэж оролдох аж. Иймд юуны түрүүнд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах алхмыг хийж, шат дараатай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг судлаачид ярьж байна. Хойд Солонгосын хувьд дэглэмээ хамгаалах нь нэн тэргүүний ашиг сонирхол гэдгийг АНУ тэргүүтэй орнууд хүлээн зөвшөөрсөн цагт хэлэлцээ амжилттай болох гэнэ. Иймд, энх тайвныг тогтоох, дэглэмээ харилцан зөвшөөрч зэрэгцэн эв найрамдалтай орших, хамтран ажиллахыг санал болгох хэрэгтэй.

Одоогийн нөхцөлд Пеньян өөрийгөө тусгаарлан хоригийн нөхцөл байдалд орсон байгааг судлаачид хэлж байна. Хойд Солонгосын хувьд үүссэн нөхцөл байдлыг ард түмэндээ хэрхэн тайлбарлах вэ гэдэг том сорилттой тулгарснаас гадна олон улсад үүдээ нээхэд нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд бэлтгэл муу байгаа аж. 20 гаруй сая хүн амтай Хойд Солонгос улс хойгийн дайнаас хойш 70 жил өөрийн гэсэн зарчмаар явж ирсэн. Энэ хугацаанд хоёр Солонгост олон өөрчлөлт гарсан төдийгүй хэлний ялгаа хүртэл гарч иржээ. Өдгөө Хойд Солонгосын иргэдийн ярианы 20 хувийг Сөүлийн оршин суугчид ойлгохгүй хэмжээнд хүрсэн аж. Үүнээс гадна хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд ард түмний гомдол, үзэн ядалтыг даван гарах ёстой. Иймээс хоёр Солонгосыг нэгтгэх асуудал олон улсын жишгээс тэс өөр зарчмаар явагдана гэдгийг судлаачид онцолж байна. Тэд дайн хийж, ард түмнээ хүчээр нэгтгэх биш, систем нь нуран унаснаар нэгдэх биш энх тайван замаар нэгдэх боломжтой гэнэ.

Хойд Солонгост Монгол Улсын жишээнээс сургамж авах зүйл бий.

  • Монгол Улс нь аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд цөмийн зэвсэггүй орны статусыг зарлаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээр хүлээн зөвшөөрүүлж чадсан.

  • 1990 онд Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагт тайван замаар шилжиж чадсан.

  • Хуваагдмал байдал үргэлжилсээр байвал ард түмэн, газар нутгаа үүрд бусдад алдана. (Өвөрмонгол)

Монгол Улсын хувьд Хойд Солонгостой эртнээс харилцаатай явж ирсэн ба хойгийн дайны дараа мал, эд материалын тусламж дэмжлэг үзүүлж байжээ. Түүнчлэн гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ-тай найрсаг харилцаатай тул Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх 'Улаанбаатарын яриа хэлэлцээ' олон улсын хурлыг 2013 онд санаачлан жил бүр зохион байгуулж байна. Тиймдээ ч Дональд Трамп болон Ким Жон Уны уулзалтыг Монгол Улсад зохиох боломжтой гэж харж байв. Гэвч  дэд бүтэц муу, аюулгүй байдал хангагдаагүй гэх мэт зарим шалтгаанаар уулзалтыг Сингапурт товлогдсон аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газрыг чөлөөлж байна
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг нийтэлжээ
БНХАУ-ын технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө 34 тэрбум ам.доллараар буурлаа
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулжээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ
Цэцэрлэгийн бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ
Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана