Долоо хоногийн дараа эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн үнэтэй тасалбар 1100 ам.доллар

2018-06-07

Арав гаруйхан хоногийн өмнө дэлхийн хөлбөмбөг сонирхогчид “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтыг үзэж, Испанийн “Реал Мадрид” баг аваргуудын лигт 13 дахиа, сүүлийн таван жилд дөрөв дэх удаагаа, сүүлийн гурван жилд гурав дахиа түрүүлсэн түүхэн амжилтын гэрч болсон. Эдүгээ хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд долоохон хоногийн хугацаа үлдээд байна. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарал ОХУ-ын зүг төвлөрч буй юм.

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа манай улсын хойд хөршид болох гэж байна. Тэр дундаа “Алтан цомын төлөө” анх удаа 32 баг өрсөлдөж, хурд хүчээ сорих юм. ДАШТ-ий тоглолтууд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд 32 шигшээ багийн 62 тоглолтыг гадны 500 мянган хөгжөөн дэмжигч үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Тоглолтын хамгийн хямд тасалбар 105 ам.доллар байх бол хамгийн үнэтэй нь 1100 ам.доллар хүрч байна. Монголчууд хамгийн багадаа 210 мянгаар тасалбар авна. Энэ удаагийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг үзэхийг хүсвэл 440 мянган төгрөгөөр тасалбар авах боломжтой.

ДЭЛХИЙН ДӨРВӨН УДААГИЙН АВАРГА ИТАЛИ ЭНЭ 
УДААГИЙН ДАШТ-ИЙГ ӨНЖИНӨ

Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны өдрүүдэд бүтэн нэг сарын турш үргэлжлэх ДАШТ-д зохион байгуулагч орон ОХУ-ын шигшээ баг ДАШТ-д шууд оролцох эрхтэй. Европ тивээс Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Португал, Серб, Испаний багууд хэсгээ тэргүүлэн шууд ДАШТ-д оролцоно.

Нэмэлт эрхээр Хорват, Дани, Швед болон Швейцарийн багууд буурал тивийг төлөөлөн оролцохоор болсон юм. Африк тивийг Египет, Морокко, Нигери, Тунис, Сенегалын багууд төлөөлөн оролцоно. Хойд болон Төв Америк бүсийг Коста Рика, Мексик, Панамын шигшээ багууд төлөөлөх юм.

Өмнөд Америкийн бүсээс Аргентин, Бразил, Колумб, Перу, Уругвай, Ази тивээс Австрали, Иран, Япон, Саудын Араб болон Солонгосын багууд тус тус оролцохоор болсон билээ. Тэд нийт 64 тоглолт хийсний эцэст "Алтан цом"-ын эзэн баг тодорно. Хөлбөмбөг сонирхогчид ч ямар багийн хэн гээч тоглогч алтан цомыг өргөх хувь тохиох бол хэмээн таамаг дэвшүүлээд эхэлжээ.

Харамсалтай мэдээ нь, энэ удаагийн ДАШТ-д Хойд Америкийн аварга АНУ, Өмнөд Америкийн аварга Чили, Африк тивийн аварга Камерун, Далайн орнуудын аварга Шинэ Зеланд зэрэг улсын шигшээ багууд оролцохгүй өнжих нь. Нидерланд, Итали, Чилийн шигшээ багууд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод өрсөлдөөд хасагдсан.

Мөн эдгээр багуудаас гадна хойд АНУ-ын улсын баг болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, дэлхийн аваргаас гурван удаа дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртэж байсан Нидерландын багууд өнжихөөр болсон. Энэ удаагийн ДАШТ-д Исланд, Панамын шигшээ багууд анх удаа оролцох юм.

АЛТАН ПҮҮЗИЙГ ХЭН ӨРГӨХ БОЛ

Тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Германы алтан хөлт Мирослав Клозе 16 гоолтойгоор тэргүүлж, Бразилын домог Роналдо Лима 15 гоолтойгоор дараа нь бичигдэж байна. Энэ жил тэдний амжилтыг эвдэх аавын хүү гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Энэ жил “Алтан пүүз” цомыг ямар тамирчин өргөх нь хөлбөмбөгийн фанатуудын сонирхлыг ихэд татаж байгаа юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд Хамис Родригез, 2010 онд Томас Мюллер, 2006 онд Мирослав Клозе, 2002 онд Роналдо Лима нар тус тус алтан пүүз шагналын эзэн болж байв. Энэ удаагийн ДАШТ-д Лионель Месси, Криштиан Роналду, Неймар, Антуайн Грийзмен нарын хэн нэг нь алтан пүүз өргөх өндөр магадлалтай юм.

ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЛТТЭЙ УЧРАА

Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, фанатууд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа тоглолт бол Б хэсгийн учраа Испани, Португали улс юм. Тив дэлхийд босоо амжилттай хүчирхэг “Ялагдашгүй Армада”-гийн эсрэг Роналдо тэргүүтэй Португалийн Бүргэдүүдийн тоглолт хэрхэн үргэлжлэх бол. Хамгийн гайхалтай 90 минут биднийг хүлээж байна.

Энэ удаагийн ДАШТ-ий нэг онцлог зүйл нь шүүгчийн үзэмжээр шууд шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл гоол орсон эсэхийг, торгуулийн цохилт мөн бишийг, улаан хуудас өргөх үгүйг бичлэг ухрааж үзэж шийдвэр гаргахаар болсон явдал юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй