"Эрдэнэт"-ийн асуудал засгийн газар дээр гацсан уу?

2018-06-07

“Эрдэнэт” үйлд­вэ­рийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаад удлаа. Асуудал нэг хэсэг эрчээ авч, хууль хяналтын байгууллагаас холбогдох хүмүүсийг баривчлан шалгаж эхэлсэн. Парламентын хэмжээнд ч ажлын хэсэг байгуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг судалж эхэлсэн байдаг.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг сонгож, гишүүдэд Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар багтжээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас ажилдаа орж, “Эрдэнэт”-ийг шалгаж эхэлсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэрт ба­талгаа гаргасан, байдал, “Стан­дарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлтээ гаргаад байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-12-ны хооронд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахдаа тус компанийн холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан, үүсээд байгаа нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр хугацаа хойшлуулалгүй яаралтай шийдвэрлэх зарим асуудлаар зөвлөмж, чиглэл гарган өнгөрсөн сарын 15-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.

Ажлын хэсгийн танилцаж, судалсан мэдээллээр энэхүү хэрэг 2006 оноос эхлэлтэй гэжээ. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкнаас 15 сая ам.доллар зээлсэн. Улмаар хэдхэн сарын дараа буюу есдүгээр сарын 29-ний өдөр дахин 15 сая ам.доллар зээлсэн бөгөөд нийтдээ 30 сая ам.доллар зээлжээ. Энэ зээл нь “Жаст” группт баталгаа гаргаснаас тусдаа асуудал бөгөөд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын зээлийн асуудал юм байна.

Харин “Жаст” группийн тухайд “Стандарт” банкнаас “Эрдэнэт”-ийг барьцаалан нийтдээ 160 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан нь бас тодорхой болжээ. Ер нь “Жаст” болон “Эрдэнэт” үйлдвэр тухайн он жилүүдэд нэлээд өргөн хамтын ажиллагаатай байжээ. Хоёр компанийн хоорондын төлбөр тооцооны тодорхой хэсэг нь бартерын хэлбэрээр явагдсан байдаг талаар ч ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан байна. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр нь 2006-2013 оны хооронд есөн векселээр 40.8 сая ам.долларыг “Жаст” группт олгожээ.

Үүнийхээ тодорхой хэсгийг бартерын тооцоогоор барагдуулсан байжээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “ “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Мөнхжаргалын сейфэнд байсан гэх 28 хуудас гэрээний эх хувилбар шинэ нөхцөл байдлыг үүсгэж болох юм. 2009 болон 2010 оны зээлийн гэрээтэй холбогдох гурван гэрээ бүртгэгдсэн боловч материал нь архивт байдаггүй, үүнийг мөрдөн байцаагчид хураан авсан байдаг.

Энэ олдсон нотлох баримт нь хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Арбитрийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх хэмжээнд үнэлэгдэж байж шинэ нөхцөл байдал үүснэ” гэдгийг мөн онцолжээ. Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн хугацаа өнгөрсөн сарын 31-нд дууссан ч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй асуудлыг “гацаажээ”.

Ер нь Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой маргаан, 49 хувийн асуудал дээр тун хойрго хандаж байгаа гэх яриа ч гарч эхлээд байна. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын тухайд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрөгч сарын 31-нд суллаж, батлан даалтад гаргажээ.

Тэднийг Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэрийг гаргаад байсан юм. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах асуудал хууль хяналтын байгууллага болон парламентын хүрээнд явагдаж байна. Ажлын хэсгийнхэн шуурхай санал дүгнэлтээ хүргүүлсэн ч Засгийн газар гацаагаад 20 хоножээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө
Ч.Энхбат: Домогт Петер Шмейхель манай улсад нэг л өдөр саатна
М.Энхболдыг унагаана гээд парламентийг мөргөж, үндсэн хуулийг тийрч байна
1044 га газарт шинээр ГАЗАР ЭЗЭМШИХ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа
Өнөөдөр бензинийн үнэ буурах ӨДӨР
Чуулганы ирц бүрдэхгүй байна
Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна
Трампын ХОЖЛЫН НҮҮДЭЛ
Тавантолгойн уурхайгаас нүүрс ачиж эхэллээ
Ц.Нямдорж: УИХ өөрөө замбараагүй болчихлоо. Та нар энэ улсыг Украин шиг болгох гээ юу
Б.Гүнбилэг: Гишүүд УИХ-ыг бойкотолж болохгүй
Айлгах оролдлого: Украин пуужин туршив
Нярайн шарлагын аппарат алга болсон хэрэгт тасгийн эрхлэгч А.Оюунцэцэгийг шалгаж байна