"Монгол-Турк" сургуулийн тогооч нарыг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна

2018-06-06

Энэ сарын 01-нд Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан. Нийт 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон гэх дүгнэлт гарчээ.

Хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнөөс гарсан гэх “shingelii flexneri” нян болон бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа бөгөөд нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймгийн засаг даргын тамгын газрын шуурхай хуралдаанаар хариуцлага алдсан сургуулийн тогооч нарыг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

Хэрэг явдлыг тодруулбал, анх зургадугаар сарын 1-ний 14:00 цагийн үед 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь 23 болон нэмэгдэж, 2-нд 13, 3-нд есөн хүүхэд нэмж хэвтсэн бөгөөд нийт 40 хүн эмчлүүлжээ. Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж эхэлсэн.

Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, анхаарал татахуйц, суулгалт ихтэй нэг том хүн, 12 хүүхэд байгаа тухай мэдээллэсэн юм. Тавдугаар сарын 30, 31-нд 6-12 дугаар ангийн дээрх сурагчид сургууль дээрээ үдийн хоолоо идсэн байна. Үдийн хоолонд өндөгтэй кембаб, пирошки, тарвас, гуляш, будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат өгчээ.

Хоол идсэний дараа хүүхдүүдийн гэдэс базалж, гүйлгэх, улмаар 38.5-40 хэм хүртэл өндөр халуурч, цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрсэн аж. Эхний байдлаар 150 гаруй хүүхэд үдийн хоолоо идсэн. Тэрнээс 50 гаруй хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор аймгийн эмнэлэгт долоон хүүхэд, ХӨСҮТ-д гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Нийт 58 хүнээс шулуун гэдэсний арчдасаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 21 хүнээс гэдэсний цусан суулга бактери гарсан. Идсэн хоол унд нь бохирдсон байсан байх. Хүүхдүүд тарвас, кембаб, пирошки гурваас хордлого авсан байх магадлал өндөртөй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй