Авах эзэд нь тодорхой болсон хувьчлал

2018-06-06

Засгийн газраас энэ онд багтаан хувьчлах төрийн өмчүүдээ зарлалаа. Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийн тодорхой хувийг хувьчлах Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Г.Занданшатар сайд танилцуулахдаа “Гол зорилго нь компанийн засаглалыг нь сайжруулж, үр өгөөжтэй ажиллуулах юм. Дуудлага худалдаагаар хэн нэгэн мөнгөтэй хүн нь авах бус хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмших бололцоог олгож буйгаараа онцлогтой” гэжээ.

Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал олон жил яригдаж байгаа бөгөөд авах эзэд нь ч хэдийнэ тодорчихсон биз. Учир нь, Засгийн газрын хувьчлах объектын жагсаалтад жилийн жилд  МИАТ, Төрийн банк бичигдэж ирсэн, Ардын засгийн үед авах эзэд нь тодрох бололтой.

ТӨРИЙН БАНКИЙГ Г.АЛТАНД ӨГӨХ ҮҮ?

Төрийн банкны хувьчлал банкны салбарынхны ялангуяа Г.Алтан хатагтайн сонирхлыг ид татаж байгаа нь мэдээж. Байгуулагдаад найман жил болж байгаа Төрийн банк нь 2.3 их наяд төгрөгийн активтай. Хоёр сая 863 мянган харилцагчтай, 202 мянган зээлдэгчтэй, 585 мянган хадгаламж эзэмшигчтэй, Монголын топ гурван банкны нэг бөгөөд өнгөрсөн онд татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрчээ. Мөн өнгөрсөн оны жилийн цэвэр ашиг нь 12.4 тэрбум төгрөг. Тус банкийг хувьчлах асуудал хөндөгдөх бүрт “Алтжин”-гийн Г.Алтан авна гэсэн яриа дагалддаг байв. Энэ удаа ч Ардын засаг Г.Алтанд Төрийн банкийг өгөх үү гэх асуулт тавигдаж буй. Учир нь, УИХ-ын нэгэн чуулганы хуралдаан дээр Б.Чойжилсүрэн “Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, Төрийн банкны хувьчлал яригдаагүй байгаа” гэж хэлж байснаас үзвэл энэ банкийг хувьчлалаар авах сонирхолтой улс төр, эдийн засгийн бүлэглэл нь Увс фракцынхан уу гэх хардлага төрж байна. Банкны хувьчлалын үнэлгээ нь 300 тэрбум.

МИАТ-ИЙГ Ц.БААТАРСАЙХАН

МИАТ-ийн 49 хувийг хувьчлах асуудал засаг болгоны мөрөөдөл гэж хэлж болно. Тодорхой хэсгийг нь хөрөнгийн зах зээлд гаргах замаар Монголын агаарын тээвэр дэх монополь компанийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Парламентаар энэ асуудал хэлэлцэх үед олон эрх ашиг хөндөгдөх нь тодорхой. Ялангуяа олон жилийн өмнө МИАТ-ийн хувьчлалыг хүлээж “Унжаад байхаар унаад өгөөсэй” гэж сууж байсан нөхдүүд гуяа алгадаад гүйх болсны нэг нь “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан гэх яриа байна. Засгийн барьж байгаа бодлогын дагуу Монголын тэргүүлэгч бизнесмен МИАТ-ийн 49 хувийг дуудлагаар биш хөрөнгийн биржээр дамжуулан авах эрх нь нээлттэй. Гэхдээ УИХ-ын олонх МИАТ-ийг хувьчлахыг дэмжсэн тохиолдолд юм.

МИАТ нь өнгөрсөн онд 20 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Алдагдалтай ажиллаж ирсэн Төрийн өмчийн компаниудын дээгүүр жагсдаг байсан тус компанийн хувьд 2015 оноос цэвэр ашиг авах болж.  МИАТ өнгөрсөн онд 6.3 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалд 6.2 тэрбум төгрөгийг төлжээ. Нийтдээ 16200 цагийн нислэг үйлдэж, 592 мянган зорчигч тээвэрлэсэн гэсэн статистик мэдээ байна.

ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ХЭН АВАХ ВЭ?

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “МХБ нээлттэй хувьчлалын сайн жишээ болж чадна, бирж хувьчлагдах ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Тус биржийн обьект нь 1946 онд баригдсан н.Элдэв-Очирын нэрэмжит Монгол Улсын хамгийн анхны кино театр юм байна. “Үнэ цэнэ талаасаа энэ обьект нэг төрлийн эртний дурсгалт байгууламж юм. Хоёрт, 2011 оноос хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн хүрээнд төрийн хөрөнгө оруулалтаар Лондонгийн Хөрөнгийн Биржийн Миллениум АйТи гэдэг хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг суурилуулсан. Гуравдугаарт, бирж гэдэг өөрөө хөрөнгийн зах зээлийн гол тоглогч дэд бүтэц нь байдаг, хөрөнгийн зах зээлээр дамжуулж гадна дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бизнесүүдэд санхүүгийн эх үүсвэр олгодог чухал суваг” гэдгийг тэрбээр тодотгожээ.

Өмч хувьчлах объектийн жагсаалтад багтсан Монголын хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлахаар төсөвт тусгасан. Хөрөнгийн биржийн хувьчлал  урьд өмнө яригдаж байх үед ард нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр сонсогддог байв.

Ямар ч байсан өгөх  эзэн нь ерөнхийдөө тодорсон  өмч хувьчлал олон хүний арааны шүлсийг асгаруулж эхэллээ. Наймаачдын хэлдгээр авсан, өгсөндөө өлзийтэй байг гэж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй