Хятад 2027 он хүртэл эрчим хүчний нүүрсний гол хэрэглэгч хэвээр байна

2018-06-05

Хятад 2027 он хүртэл эрчим хүчний нүүрсний гол хэрэглэгч хэвээр байна

Олон улсын макро эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн дүн шинжилгээ хийдэг BMI байгууллага ирэх 10 жилийн дэлхийн нүүрсний зах зээлийн судалгааг бэлтгэн гаргажээ. Тайлангаар 2027 он хүртэл эрчим хүчний нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ, Энэтхэг, АНУ хэвээр байх бол коксжих нүүрсний хэрэглэгчээр БНХАУ, Энэтхэг, ОХУ байр сууриа мөн л хадгална гэж BMI үзжээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ:

2027 он хүртэлх дэлхийн аж үйлдвэрийн чиг хандлагын урьдчилсан таамгаар БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2018 онд 3,4 тэрбум тонноос 2027 он гэхэд 3,5 тэрбум тоннд хүрч өснө гэж таамаглаж байна. 2008-2017 онд жилийн дундаж өсөлт 4.2 хувьтай байсан бол 2018-2027 онд жилийн дундаж өсөлт 0.5 хувьтай байна гэсэн үг юм.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ:

БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээ 2018 онд 652 сая тонноос 2027 он гэхэд 647 сая тонн хүрч буурах төлөвтэй байна. Эдийн засгийн эрэлт болон дотоодын гангын эрэлт буурахын хирээр Хятад улс коксжих нүүрсний хэрэглээний зах зээлд эзлэх хувиа Энэтхэг, Япон, Казакстан улсуудад алдаж, энэ нь тэдгээр орны зах зээлийг нэмэгдүүлэх юм.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВЬ:

Хятадын коксжих нүүрсний хэрэглээний зах зээлд эзлэх хувь 2018 онд 63 хувиас 2027 он гэхэд 57 хувь хүрч буурахаар байна. Харин дотоодын хүчтэй гангын салбарт түшиглэсэн Энэтхэг улсын коксжих нүүрсний зах зээлд эзлэх хувь 2018 онд 11 хувиас 2027 он гэхэд 17 хувь болж өсөхөөр үзүүлэлттэй байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВЬ:

БНХАУ мөн эрчим хүчний нүүрсний зах зээлд эзлэх хувиа дараагийн 10 жилд Энэтхэг, Турк, Индонез улсуудад алдана гэв. Дэлхийн эрчим хүчний нүүрсний хэрэглээнд эзлэх БНХАУ-ын хувь 2018 онд 50 хувиас 2027 он гэхэд 45 хувь болж буурах бол Энэтхэг улс 2018 онд 17 хувиас 2027 он гэхэд 24 хувьд хүрч өсөхөөр байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ:

БНХАУ, Энэтхэг, АНУ нь 2027 он хүртэл эрчим хүчний нүүрсний томоохон олборлогч хэвээр байх бол коксжих нүүрсний олборлогчоор ч мөн Хятад, Австрали, ОХУ, Индонез улсууд байраа хадгалж үлдэх аж.

Хятад улс олборлолтын зах зээлд хоёр төрлийн нүүрсний аль алинд давамгайлж, ялангуяа эрчим хүчний нүүрсний олборлогчийн үнэмлэхүй байр сууриа хадгалж үлдэнэ гэв. 2018 онд 3,2 тэрбум тонноос 2027 он гэхэд 3,3 тэрбум тоннд хүрч өсөх хандлагатай байна. Энэ нь 1,1 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний олборлолтоороо дэлхийд хоёрт ордог Энэтхэг улсаас даруй гурав дахин их байна гэсэн үг юм.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ:

БНХАУ коксжих нүүрсний олборлолтоо 2018 онд 537 сая тонноос 2027 он гэхэд 555 сая тонн болгон нэмэгдүүлнэ. Энэ нь мөн л 184 сая тонн коксжих нүүрсний олборлолтоор дэлхийд хоёрт ордог Австрали улсаас гурав дахин их байна гэсэн үг.

2026 онд ОХУ коксжих нүүрсний олборлолтоор гуравт ордог Индонез улсыг давах төлөвтэй байна. Жил ирэх тутам БНХАУ, Австрали, Индонез улсууд дэлхийн коксжих нүүрсний зах зээлд эзлэх хувиа аажмаар ОХУ, Энэтхэг, Монгол улсад алдаж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: NEWS.MN 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй