Ерөнхийлөгч В.В.Путиний зөвлөх И.Е.Левитин УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

2018-06-05

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин зургадугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний бие төлөөлөгч, Монголыг сайн мэдэх хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, хэд хоногийн дараа Улаанбаатарт болох гэж буй “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ноён И.Левитин өмнө нь ОХУ-ын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг ахалж байсан бөгөөд Улаанбаатарт болох уулзалтад оролцох юм.

“Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос нэлээд идэвхжиж байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газрын салбар хариуцсан сайдуудын ихэнх нь ОХУ-д ажлын айлчлал хийсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн уулзаж, хамтын ажиллагааны нэн чухал асуудлуудаар санал солилцсон. Бүхэлдээ манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ боломж нөөцөө сайн ашиглах, илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцоллоо.

Тэрбээр Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх хэмээн тэмдэглэлээ.

Ноён И.Левитин “Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь танай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж би үздэг. Түүнчлэн Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтуудыг ашиглан гадаад зах зээлд гаргах нь чухал юм” гээд, Улаанбаатарт болох “Орос, Монголын санаачилга-2018” уулзалт энэ мэт хамтын ажиллагааны олон чухал асуудалд хариулт өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Уулзалтын үеэр төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД “ПАРЛАМЕНТАРИЗМЫН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТЭД ҮГ ХЭЛЛЭЭ

УИХ-ын дарга М.Энхболд зургадугаар сарын 04-ний өдөр болсон Чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг юм. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” хэмээн онцоллоо.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Улс үндэстний оршин тогтнол, дэвшил хөгжил, ард түмний эрх чөлөөт, амар тайван, сайн сайхан амьдралд заналхийлсэн аливаа эрсдэлийн эсрэг Та бид нэгэн бүхэл, цул хүч болон сөрөн зогсох ёстой. Энэ эрхэм зорилгод Монгол Улс, 800 гаруй жилийн түүхэн улбаатай Монгол Улсын парламент өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байх болно” гэв.  

Чуулга уулзалт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй