Багш бүсгүй амиа золин хүүхдүүдийг галын аюулаас аварчээ

2018-06-05

Багш бүсгүй амиа золин, хүүхдүүдийг галын аюулаас аварчээ

Кемеровын мөрдөн байцаагчид “Өвлийн интоор” худалдааны төвд гарсан эмгэнэлт явдлын шалтгаан болон гэмт этгээдүүдийг тогтоохоор ажилласаар байгаа ажээ. Тус улсын нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн амьдралыг үл хайхран, бусдын хүүхдүүдийг галын аюулаас аварч хамгаалсан эгэл жирийн иргэдийн тухай мэдээлсээр байгаа талаар “Вести” уламжилсан байна.

Юуны өмнө хүүхдүүд. Кемеровын 17 дугаар гимназид хүмүүс гадаад хэлний багш Татьяна Дарсалиягийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөөр байгаа ажээ. Гуравдугаар сарын 25-ны өдөр багш бүсгүй өөрийн 14 настай Эли охиныхоо хамт “Өвлийн интоор” худалдааны төвд байсан аж. Тэрбээр гал гарах үед охиноо гадагш гаргаад, улмаар кинотеатрт хүүхдүүд байгааг сонсмогцоо шатаж буй худалдааны төв рүү буцаж орсон байна. Бүсгүй хэд хэдэн хүүхдийн амийг аварчээ.

Эцсийн мөч хүртэл хамаатан садан, хамт олон нь эмнэлэгт эмчлүүлж буй Татьянаг амьд үлдэнэ хэмээн найдаж байсан аж. Харамсалтай нь Татьяна Дарсалиягийн нэр амиа алдагсдын нэрийн жагсаалтад бичигджээ. Түүний хичээлээ заадаг ангид одоо гуравдугаар ангийн сурагч охины зурсан “Бид таньдаа маш их хайртай” хэмээх бичиг бүхий зураг өлгөөтэй байгаа талаар “Тавдугаар суваг” мэдээлсэн байна.

ru

Сэтгүүлчид бас нэгэн баатрын нэрийг ил болгожээ. Аз болоход тэрээр амьд үлдсэн байна. ОХУ-ын Онцгой байдлын яамны кадетын корпусын 17 настай сурагч Дима Полухин гурван хүүхдийн амь галын аюулаас аварчээ. Тэрбээр “Би хүүхдүүдээ энд орхиод хаашаа ч явж чадахгүй” хэмээн нэгэн эмэгтэйн хашгирахыг сонсоод шатаж буй барилгын гурван давхарт гарсан байна.

Залуу авчрагч “Комсомольская правда” сонинд “Би түүнд дөхөж очоод хүүхдүүд чинь хаана байгаа вэ гэж асуусан. Тэр айснаасаа болоод өөрийн ухаангүй шахам байсан бөгөөд гараараа заасан зүг рүү нь би явсан. Нэг дэлгүүр, хоёр, гуравдугаар… Хэн ч байгаагүй. Дараа нь хүүхдүүд чарлалдахыг сонссон” хэмээн ярьжээ.

Хүүхдийн дуу гарч буй чигт явахад их утааны улмаас хаана юу байгаа нь мэдэгдэхгүй хэцүү байсан аж. Тэрээр өрөөний буланд гурван хүүхэд уйлж байсныг олжээ. Дима “Би харанхуйд тэмтэрсээр яваад нэг хүүг барьж авсан. Хожим 11 настай болохыг нь мэдсэн. Дараа нь хоёр охиныг захаас нь чирж гаргаж авсан” хэмээн ярьжээ. Тэрээр гурван хүүхдийг ээжид нь хүлээлгэж өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй