100 айлын худалдаачид дутуу жинтэй бараа иргэдэд зарж байсныг шалгалтаар тогтоов

2018-06-04

100 айлын худалдаачид дутуу жинтэй бараа иргэдэд зарж байсныг шалгалтаар тогтоов

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) 14 хоногийн өмнө 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдэд хэмжих хэрэгслээ баталгаажуулах, зарж байгаа бүтээгдэхүүний сав боодол, хэмжээнд анхаарч зохих стандартын дагуу болгох үүрэг өгсөн байдаг.

Энэ дагуу нийслэлийн мэргэжлийн хяналт болон стандарт хэмжил зүйн төв хамтран 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчид гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтын комисс хадаас, хар цаас гэх зүйлсийг худалдаалдаг дэлгүүрээр ороход өмнө тавьсан шаардлагыг биелүүлээгүй ямар ч баталгаа байхгүй жин хэмжүүрээр иргэдэд үйлчилдэг байна.

Зүй ёсны шаардлага үүргийг биелүүлээгүй байсан учир НМХГ-ын улсын байцаагч нар торгуулийн хуудас бичиж, зөрчлийн хуулиар арга хэмжээ авахыг сануулав. Байцаагч нар хэд хэдэн барилгын худалдаа эрхлэгч дэлгүүр, бөөний төвөөр ороход хоёр газар нь 14 хоногийн өмнө тавьсан шаардлагыг биелүүлсэн хэмжих хэрэгсэл жингээ баталгаажуулсан байв.

Худалдаачид дутуу савлагаатай бүтээгдэхүүнийг иргэдэд зарж борлуулдгийг тус шалгалтаар илрүүлсэн юм. Жишээлбэл, БНХАУ-аас импортоор орж ирдэг 30 кг-ын замаскийг хэмжиж үзэхэд 24 кг, 15 кг-аар савласан замасктай бүтээгдэхүүнээс хоёрыг сонгон хяналтын жин дээр тавьж үзэхэд нэг нь 14,6 нэг нь 14,2 байгаа нь жиндээ хүрэхгүй байжээ. Шалгалтын ажил цаашдаа үргэлжлэх бөгөөд нийтдээ 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй