IEA: 2020 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт жилд дунджаар 24 хувиар өснө

2018-06-04

Цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 2020 он гэхэд одоогоос гурав дахин өсөж, 13 саяд хүрэх төлөвтэй байгаа гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолсон байна. Мөн энэ хугацаанд борлуулалт жилд дунджаар 24 хувиар өсөхөөр байгаа юм байна.

Үүнээс гадна нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл тасралтгүй өссөөр ирэх 10 жилийн хугацаанд 1.5 сая цахилгаан автобус хөдөлгөөнд оролцох төлөвтэй байгааг агентлаг мэдэгджээ. 2017 оны байдлаар дэлхий даяар нийт 370 мянган цахилгаан автобус ашиглаж байсан байна. Түүнчлэн цахилгаан автомашины тоо 2030 он гэхэд 130 саяд хүрвэл газрын тосны хэрэглээг өдөрт 2.57 сая баррелаар бууруулах боломж байгааг шинжээчид тооцоолжээ.

Үүнээс гадна хамгийн багадаа цэнэг хураагуурын 15 үйлдвэр шаардлагатай байгаа төдийгүй цэнэг хураагуурын үндсэн бүрэлдэхүүн болох кобальт, литийн эрэлт 10 дахин өсөж магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Сонирхуулахад, 2017 онд цахилгаан автомашины худалдан авалтын 50 гаруй хувийг БНХАУ дангаар бүрдүүлсэн бөгөөд цаашид ч хамгийн том зах зээл хэвээр байна гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхи хамжааргагүй болж, хяналтаас гарсаар байна
Улаанбаатарын цэвэр усны хангамж 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ
Сириэс АНУ-ын цэрэг гарсны дараа 200 “энхийг сахиулагч” үлдэхээр болжээ
Ханой хотын нэгэн үсчин Трамп, Ким хэлбэрийн засалтаар үнэ төлбөргүй үйлчилж байна
13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болж байна
Хятадын “Зааны ясны хатан хаан” Танзанийн шоронд 15 жил хоригдох ял сонсов
Путины илгээлт: Орос улс хэнийг ч заналхийлдэггүй
Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ
Хонинд явсан 13 настай охин сураггүй алга болоод зургаан сар болж байна
SOS: Тэмбүү Монголын залуусыг "ангуучилж" байна
Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчид арьсаа хамгаалж эхэлсэн үү?
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана
Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай
Булган аймагт гарсан гэмтлийг засч, тоггүй сумдыг эрчим хүчээр хангажээ
Тажикстаны Цагдаагийн албаныхан урлагийн мэдрэмжтэй болно
Өрхийн сарын дундаж орлого 77.7 мянган төгрөгөөр өсчээ
Архи борлуулдаг 100 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцаллаа
Дэлхий нийтийн махны хэрэглээ сүүлийн 50 жилд ГУРАВ дахин нэмэгджээ
С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ?
Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв