Уулзалт угтсан айлчлалууд олшров

2018-05-30

Уулзалт угтсан айлчлалууд олшров

Өнгөрсөн Бямба гарагт болсон /2018.05.26/ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ Ин нарын гэнэтийн уулзалтаас хойш Цагаан Ордон болон Пеньян завгүй дипломат долоо хоногийг өнгөрүүлж байна. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын түвшинд анх удаа хийгдэх гэж буй түүхэн уулзалтын тов ойртож буйтай холбоотойгоор тал талын төлөөлөгчид уулзалтын бэлтгэл ажилд зориулан албан айлчлалуудыг ихээр хийж байна.

СИНГАПУР ДАХЬ ЦУГЛАРАЛТ

Ким Жон Уны баруун гар хэмээн үнэлэгддэг, Пеньяний нарийн бичгийн дарга Ким Чан Сон Даваа гарагийн шөнө Бээжин хотоос Сингапур улс руу ниссэн талаар Японы NHK агентлаг мэдээлэв. Үүний зэрэгцээ Цагаан ордны үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга Жое Хагин мөн энэ үеэр Японы Ёкота дахь АНУ-ын цэргийн баазаас Сингапурыг зорин хөөрсөн байна.

Уг уулзалтын үеэр уулзалтын бэлтгэл шатны яриа хэлэлцээ тэр дундаа ложистик асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй байсан гэсэн мэдээлэл байна. Ийнхүү талууд Сингапур улсад нэг ширээний ард суухаар болсон мэдээг ерөнхийлөгч Д.Трамп олзуурхууштай хүлээн авсан нь уулзалт төлөвлөгөөний дагуу цагтаа зохион байгуулагдах найдлагыг батжуулсан явдал боллоо хэмээн дэлхий нийт харж байна.

ХОЙД СОЛОНГОСЫН АХМАД ДАЙЧИН АНУ-ЫГ ЗОРИНО

Хойд Солонгос улсын тагнуулын газрын дарга асан, ахмад төрийн зүтгэлтэн генерал Ким Ён Чол хоёр орны удирдагчдын уулзалттай холбогдуулан өнөөдөр Бээжин хотноо Хятадын төрийн өндөрлөгүүдтэй санал солилцсоны дараагаар Нью-Йорк хотыг зорихоор төлөвлөснийг дэлхийн мэдээллийн агентлагууд онцолж байна.

Өдгөө 72 настай генерал Ким Ён Чол нь цэргийн албанд хүчин зүтгэж байх үедээ Өмнөд Солонгосын 46 тэнгисийн цэргийн аминд хүрсэн байлдааны хөлөг онгоцыг бөмбөгдсөн болон “Sony Pictures” компанийн мэдээллийг хакердах ажиллагааг зохион байгуулсан зэрэг хэргүүдэд буруутгагддаг учир Өмнөд Солонгос болон АНУ-ын хар жагсаалтад данстай нэгэн юм. Энэ мэт үйлдлүүдээс нь гадна цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хөхүүлэн дэмжсэн зэрэг үндэслэлүүдээс үүдэн 2010 болон 2016 онуудад хоёр ч удаа АНУ руу нэвтрэх эрхээ хасуулж байсан базаахгүй тодорхойлолттой нэгэн. Харин түүний Нью-Йорк руу чөлөөтэй айлчилж буйгаас үүдэн түүний эсрэг тавигдсан хориг уулзалттай холбоотойгоор цуцлагдсан гэсэн ойлголтыг олон улсад өгөв.

Пеньяний өндөр албан тушаалтан АНУ-ыг зорьж байсан тохиолдол өмнө нь 2000 онд ерөнхийлөгч Билл Клинтоны үед тохиож байсан бөгөөд тухайн үед Хойд Солонгосын цэргийн офицер  Жо Мён-рок нь Пентагонд айлчилсан анхны Хойд Солонгос улсын иргэн болж байсан түүхтэй аж.

Д.ТРАМП ШИНЗО АБЭ НАР УУЛЗАХААР ТОХИРОВ

Японы ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярих үеэрээ Хойд Солонгос улсын химийн, биологийн, цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоохын ач холбогдол дээр ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хоёр долоо хоногийн дараа болохоор товлогдсон Сингапур дахь уулзалтаас урьтаж, зургаадугаар сарын эхний өдрүүдэд Шинзо Абэ болон Д.Трамп нар уулзахаар тохирсон талаар мэдэгдэл ил болоод байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй