М.Ууганбаяр: Халуун усыг удаан хугацаагаар таслахгүйгээр засварын ажлаа хийнэ

2018-05-25

Улаанбаатарын дулааны сүлжээ ТӨХК-ны газрын Шуурхай албаны удирдлагын Горим тохируулгын албаны дарга М. Ууганбаяраас халуун ус хязгаарлах, дулааны шугам солих асуудлаар тодрууллаа.

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил халуун усны хязгаарлалт удаан хугацаанд явагдаж байна. Дулаан хангам-жийн шугамд хийгдэх энэ зуны төлөвлөгөөт ажлаас танилцуулна уу?

-Жил болгон дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийдэг. Энэ жил нийт 14 магистралийг  12 магистрал болгон хуваагаад засварын ажил хийж байна. Засвар хийх хугацаа 5-10 хоногийн хооронд төлөвлөсөн. Эхний магистралийн засварын ажлыг тавдугаар сарын 15-29 хооронд дуусна. Харин сүүлийн магистралийн ажлыг наймдугаар сарын 7-15 хүртэлх хугацаанд хийж дуусах төлөвлөгөөтэй байна.

-Тухайлбал, ямар ямар хорооллоор засварын ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар таван чиглэлд шугамуудыг өргөтгөн шинэчилнэ. Үүнд “Амгалан” дулааны станцаас Чингис Coco орчмыг дулаанаар хангахаар 68 уурын зуухыг буулгаж төвлөрсөн дулаанд холбохоор ажиллаж байна.

Мөн “Ханын материал”-ыг дулаанд холбохоор “Москва”  хорооллын баруун галын шугамыг өргөтгөх зэрэг багтсан. Мөн “Харуул Алтай’”хотхон,  Улаан Хуаран, XVI хороолол, Баянзүрх дүүргийн ТҮК, “Маршал таун” хотхон, “Кюкшүзан заан” хотхон, “Хөрс” худалдааны төв гэх мэт газарт тавдугаар сараас есдүгээр сарын 15-ны хооронд тус бүр 2-3 сарын хугацаанд халуун ус тасалж, засвар хийхээр төлөвлөсөн байна.

-Дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын ажлын график төлөвлөгөөнөөс харахад зарим газарт нэлээн урт хугацаагаар халуун усны хязгаарлалт хийжээ. Энэ хугацаанд ард иргэд халуун усны хэрэгцээгээ хэрхэн хангах вэ?

-Засварын ажил хийх явцад 2-4 сарын турш халуун ус таслахаар төлөвлөсөн. Гэвч бид хэрэглэгчдийг ийм удаан хугацаагаар халуун усаар таслахгүйг хичээн ажиллаж байгаа.

Жишээ нь, Сонсголонд гэхэд энэ сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл таслахаар төлөвлөсөн ч бид Нисэх орчмын хэрэглэгчдийг тойруу схем бэлдэх болон схемийн сэлгэн залгалттай холбогдуулаад дөрвөн хоногоор тус бүр хоёр удаагаар нийт найман хоног халуун усаар хязгаарлахаар болсон. Бид аль болох богино хугацаагаар халуун усыг таслан, засварын ажлаа хийхээр төлөвлөсөн.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй