Хувьчлагдах төрийн өмчит 27 компани

2018-05-24

Өчигдөр Засгийн газар хуралдаж  “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай”  асуудлыг хэлэлцэж, дэмжээд буй.  Одоо энэ тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах учиртай.  

Засгийн газрын хуралдаанаар нийт 37 төрийн өмчит байгууллагын хувьчлал яригдсанаас 27 нь зөвшөөрөгдсөн байна. Харин  хувьчлахаар төлөвлөж байсан 10 компанийг  энэ жагсаалтаас хассан бөгөөд тэдгээр нь эрчим хүчний чиглэлийн компианууд байгаа юм.  Тухайлбал, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК,  “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, Бага нуур ХХк гэх мэт.  

Харин хувьчлагдах 27 компани байгаагийн дийлэнх нь буюу 20 нь авто зам, засвар арчлалтын компаниуд байгаа юм.

Хувьчлагдах АЗЗА компаниудын нэрс:

  1. Булган АЗЗА
  2. Дорноговь АЗЗА
  3. Харгуй АЗЗА
  4. Хархорин АЗЗА
  5. Талын зам АЗЗА
  6. Эрдэнэсант АЗЗА
  7. Багануур АЗЗА
  8. Налайх АЗЗА
  9. Төв АЗЗА
  10. Дархан АЗЗА
  11. Сэлэнгэ АЗЗА
  12. Орхон АЗЗА
  13. Баянчандмант АЗЗА
  14. Архангай АЗЗА
  15. Өвөрхангай АЗЗА
  16. Хөвсгөл АЗЗА
  17. Говь-Алтай АЗЗА
  18. Ховд АЗЗА
  19. Завхан АЗЗА
  20. Увс АЗЗА

Эдгээрээс гадна  хувьчлагдах 7 компани байгаа.  Энэ  нэр бүхий долоон компани олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа юм. Үүнд:

  1. “МИАТ” ТӨХК: Тус компанийн 49 хувийг хувьчлахаар төлөвлөж байна. Ингэснээр агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгоно хэмээн үзэж байна.
  2. ТӨРИЙН БАНК: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ. Тус банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгч, харин үлдсэн хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан, хувьцаа хэлбэрээр арилжах шийдэлд хүрчээ.
  1. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ.
  1. МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: Хувийн хэвшилд 34 хувь нь шилжээд, хамгийн амжилттай ажиллаж байгаа компаниар нэрлэгдэж буй. Одоо энэ хувь хэмжээг 49 хувь болгож хувьчлах юм.
  2. “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК: Нийт 49 хувийг нь үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
  3. ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ: Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзжээ.
  4. АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна