Монгол улс "ӨРСӨЛДӨХ ЧАДВАР"-ын үзүүлэлтээр 63 улсаас 62 дугаарт бичигдэв

2018-05-24

Дэлхийн өрсөлдөх чадварын төв "IMD"-ийн судалгаагаар Монгол Улс "Өрсөлдөх чадвар"-ын үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас сүүлээсээ хоёрдугаарт жагслаа. Эдийн засгийн бодит өсөлт, Засгийн газрын оновчтой бодлого, бизнесийн салбарын өгөөж, дэд бүтцийн хөгжил, гадаад худалдаа зэрэг 258 үзүүлэлтээр 63 улсыг харьцуулдаг энэхүү үнэлгээнд Монгол улс Венесуэл улсын өмнө 62 дугаарт жагссан байна.

Харин өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч улсаар АНУ шалгарч, Хонгконгийг ардаа орхисон байна. Эдийн засгийн өсөлт нь хурдсаж, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт, амжилтуудыг дэмжих бодлогоо сайжруулсан нь АНУ-д жагсаалтыг тэргүүлэх боломж олгосон гэж “IMD” дүгнэжээ. Сүүлийн гурван жилийн турш тэргүүлэгчийн байраа алдаад байсан АНУ олон улс дахь хөрөнгө оруулалт, дотоодын эдийн засаг, шинжлэх ухааны салбарын дэд бүтэц зэрэг ангиллуудад хамгийн өндөр оноонуудыг авсан байна. Харин төсвийн удирдлагын үзүүлэлтээрээ дунджаас доогуурт жагсжээ.

Харин удаах байруудад Азийн тэргүүлэх орнууд болох Хонгконг, Сингапур орсон бол ОХУ нэг байр ахиж 45 дугаарт, харин БНХАУ таван байр урагшилж 13 дугаарт бичигдсэн байна.

Эх сурвалж: BLOOMBERG TV MONGOLIA

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй