2018-05-24
Олон янзын дуулианд нэр холбогдоод байгаа Өмнөд Солонгосын Korean Air компанийн эзэн гэр бүл дахин нэг асуудалтай холбогдсон байна.
Тус компанийн ерөнхийлөгчийн том охин Чо Хюн А хууль зөрчин Филиппинээс гэрийн үйлчлэгчдийг ирүүлж, ажиллуулж байсан хэрэгт сэжиглэгдэн байцаагдахаар болжээ.
Дөрвөн жилийн өмнө нисэх онгоцны ажилтны биед халдаж, хуваарьт нислэгийг саатуулсан хэргээр ял шийтгүүлж байсан Чо Хюн А өнөөдөр Өмнөд Солонгосын цагаачлалын албанд очиж байцаалт өгөх гэнэ.
Түүнийг оюутны визээр Филиппинээс 10 гаруй гэрийн үйлчлэгч ирүүлэн ажиллуулж байсан хэрэгт сэжиглэжээ.
Чо Хюн Агийн ээж Ли Мюн Хэгээс бас энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авахаар болсон байна.
Үүнээс гадна Ли хатагтай ажилтнуудаа дарамталж, биед нь халдсан хэргээр ирэх Даваа гарагт цагдаад байцаалт өгөх гэж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд