Монголын Үндэсний бөхийн холбооныхон дахин хуралдах хүсэлт тавьжээ

2018-05-24

Бөхчүүдийн эе эвд  “цээлийн ус цалгиж  цэгээн чулуу хагараад” багагүй хугацаа өнгөрлөө.  Ард түмнийхээ хөрөнгө буянаар сайхан өргөөтэй болсон хэдий ч энэ маргаанаас болоод сүүлийн өдрүүдийн бөхийн барилдаан Спортын төв ордонд зохиогддог боллоо.

Удахгүй улсын наадам болно. Энэ жилийн эрийн гурван наадам “эрийн хоёр наадам” болчих вий дээ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Өөрөөр хэлбэл бөхчүүд энэ янзаараа эв эвдрэлцсэн хэвээрээ байх аваас наадмын бөх барилдах уу, үгүй юу гэсэн эргэлзээ  бий болчихлоо.

Уг нь хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий.  Бөхчүүд маань уулзаж ярилцаад асуудлаа алтан дунджилж шийдээд явах боломж бий. 

Ийм санаачлага гарахгүй биш гарсаар байгаа. Харамсалтай нь нөгөө тал  нь гэдийсэн хэвээр байгаа аж. Тухайлбал, бөхийн холбоонд үүсээд байгаа асуудлыг зохицуулах зорилгоор “Их Эе” хурлыг тавдугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар төлөвлөсөн ч  энэ нь бүтэлтэй болсонгүй. Үүний шалтгаан нь  “Увс нуур” бөхийн дэвжээ буюу  буюу  дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд  оролцоогүй.  Тэгвэл өнөөдөр энэхүү маргаантай асуудлаар дахин хуралдах хүсэлтийг Бөхийн холбооны тэргүүлэгчид нэр бүхий хүмүүст тавьжээ. Харин тэдний хүсэлтэд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй