Нийслэлийн ЕБС-ийн 8-р ангийн сурагчид хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, “НОГООН ПАСПОРТ”-тай боллоо

2018-05-24

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 8 дугаар ангийн сурагчдад хог хаягдлын ангилан хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдлыг сурталчилан таниулах, зөв дадалд сургах зорилгоор ээлжит сургалтаа БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Улаанбаатар Хангарьд Ротари Клуб, Австралийн КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг нээж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Цэнгэл үг хэлж, БОАЖЯ-ны сайдын санаачлан хэрэгжүүлж буй  “Ногоон паспорт”-ыг сурагчдад олгосон.

Уг сургалтын онцлог нь сурагчид Австралийн олон жилийн туршлагатай, мэргэжлийн багш нар хогоо хэрхэн ангилан хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдлыг сурталчилан таниулж, хэрхэн өөртөө болон бусдад зөв хандлагатай болоход туслах талаар сургалт орох бол ангилан ялгасан хогоо ямар цагийн хуваарийн дагуу ямар тээврийн хэрэгслээр хэрхэн хогийн цэгүүдэд хүрдэг болохыг, түүнчлэн амьдарч буй орчныхоо хогийн хуваарийг хэрхэн амжилттай зохион байгуулж болох талаар Гэр Мап төслийнхөн танилцуулж, Монголын Үндэсний Хог хаягдлыг дахин боловсруулах холбоо Эко Парк төслийн хүрээнд байгуулагдаж буй хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн мэдээллийг хүргэлээ.

Улаанбаатар Хангарьд Ротари Клуб нь иргэдэд хог хаягдлыг ангилан хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдлыг сурталчилан таниулах, зөв дадалд сургах зорилгоор Австралийн бичил төслийн санхүүжилтээр Ногоон Замнал, Шидэт тоосго зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно
Монголын анхны “Оскар”-ыг Б.Март хүртлээ
“Туушин” зочид буудлын өмнөх газрыг АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ байна
Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ