Гүржийн Точиношин башёг тэргүүлж байна

2018-05-24

Гүржийн  Точиношин башёг тэргүүлж байна

Токио хотноо үргэлжлэн явагдаж буй мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн (Нацү башё) өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

ИХ АВАРГА ХАКҮХО ТОЧИНОШИНТОЙ БАРИЛДАНА

Өчигдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч бөхөө давснаар тэргүүлэгчийн байраа алдсангүй. Тэрбээр 11 даваатай болсон бол их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар 10  даваа, нэг унаатай нэхэж байна.

Манай бусад бөхчүүдээс сэкивакэ Ичиножёо А.Ичинноров тавин хувийн амжилтаа үзүүлэхэд ганцхан даваа (7-4) үлдсэн. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн  нар  11 барилдаанаас дөрвөн даваа авчээ.

Өнөөдрийн барилдааны төгсгөлд нэгэн сонирхолтой барилдаан болно. Башёг тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин их аварга Хакүхотай оноолт таарсан. Хэрвээ Хакүхо давбал тэд башёг тэргүүлж эхэлнэ. 

Ёкозүна Какүрюү М.Ананд Икиоитой барилдах бол Ичиножёо А.Ичинноров Котошёогикүтэй барилдахаар оноолт таарчээ.

ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ ДАХИН ЧАНСАА БУУРЛАА

Дээд зиндааны түрүү бөхийн төлөө Гүрж, Монголын бөхчүүдийн өрсөлдөөн үргэлжилсээр байна. Тэгвэл жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас амжилт үзүүлсэн чадсангүй. Тэрбээр өчигдрийн барилдаанд Асабенкейд дийлдсэнээр ирэх долдугаар сарын башёд чансаа буурч макүшитад барилдах боллоо.

Тэрүнофүжи башё эхлээд эхний гурван өдрийн барилдаанд нэг ч даваа аваагүй. Тиймээс түр башёг орхисон ч өчигдрөөс эхлэн дахин барилдаж эхэлсэн боловч мөн л ялалт (0-5-6) авч чадсангүй. Тэрбээр ийнхүү дараагийн башёд чансаа буурч барилдахаар боллоо. Цагтаа озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүн өвдөгний бэртлийн улмаас амжилттай барилдаж чадахгүй байгаа ч зодог тайлахгүй гэдгээ мэдэгджээ.

Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Таканоива А.Баасандорж найман даваа авсан бол Сэйро А.Өнөболд зургаа, Азүмарюү С.Тодбилэг таван даваатай болжээ.

Зуны тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болох бөгөөд ням гаригт өндөрлөнө. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо
Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч, дээд амжилт тогтоолоо
Үлийн цагаан оготнод гурван тэрбумыг зарцуулна
Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана
Дэлхийн хамгийн урт сахалтай эмэгтэйчүүдийг тэргүүлдэг байсан Анни Жонс
15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ
Володимир Зеленський тангарагаа өргөлөө
"Нарантуул" зах дээр наймаа хийдэг залуу НӨАТ-аас 80 сая төгрөг хожжээ
Г.Тэмүүлэн: Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюу толгой компани тодорхойлж байгаа нь буруу
Турк зэвсэглэлээр хөөцөлдөх болов
Бээжингийн эсрэг улс төрийн бодлогоо өөрчлөхийг шаардав
АНУ-ын цэргүүд халаасанд багтах тагнуулын дроноор зэвсэглэж эхэлжээ
Энэ сарын 20-оос дараах гурван чиглэлд экспресс автобус үйлчилнэ
Шар тэмдэглэгээний дүрмийг ирэх долоо хоногоос эхэлж мөрдүүлнэ
Охиноос англиар юм асууж, мэдэхгүй гэх тоолонд зодсон гэв
Түүхий нүүрс түлсэн айлыг 300 мянгаар торгоно
Дагавар охиноо хүчиндсэн хойт эцэгт 20 жил хорих ял оноожээ
Америк тамирчны “нисэлт”
Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ