2018-05-23
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгойн” хөрөнгө оруулалтын асуудлаар шийдэлд хүрэх мөн төрийн өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төрийн банкийг хувьчлахаар болсон. Ингэхдээ Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд арилжих, стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хувийг хувьчлах зарчмаар хувьчилна" хэмээн мэдэгдэв. Түүнчлэн, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк зэрэг байгууллагын 49 хувьчлахаар шийдлээ. Одоо УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэнэ" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Хувьчлалыг Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримтална. Нээлттэй шударга өрсөлдөөний зарчмаар хувьчилна. МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ" хэмээн тодотгоод, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессийн гэрээ байгуулах шийдэл гаргасныг хэллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд