Хүчирхийллээс зугтаж эх орноосоо дүрвэсэн Төв Америкчуудын тоо дээд хэмжээндээ хүрчээ

2018-05-23

Төв Америкийн орнуудын иргэд хүчирхийлэл, дарамтаас зугтаж олноор дүрвэх, цагаачлах болсон нь гамшгийн түвшинд хүрснийг НҮБ зарлаж, олон улсын хамтын нийгэмлэгийг анхаарлаа хандуулахыг уриалжээ.

Энэ бүс нутгаас дүрвэгчдийн тоо 2011 онд 18,000 байсан бол 2017 оны сүүлээр 294,000 болж өссөн тухай НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдээлсэн байна.

Зөвхөн өнгөрсөн онд энэ тоо 58 хувиар нэмэгджээ. Мөн эдгээр орноос цагаачлах хүсэлт гаргагч иргэдийн тоо 2011-2017 онд 350,000 хүрсний 130,500 нь зөвхөн өнгөрсөн оных байна.

Тэдний дүрвэх, цагаачлах болсон шалтгаан нь орон нутаг дахь аллага, гэмт хэрэг нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Өнгөрсөн онд дэлхийн хамгийн их аллагатай 50 хотыг зарлахад дөрөв нь Төв Америкийн хотууд байсан юм.

Дүрвэгчдийн ихэнх нь Гондурас, Сальвадор улсуудаас ирсэн бол Гватемалын дүрвэгчдийн тоо өнгөрсөн оноос эрс нэмэгджээ.

Мексик улс өмнө нь дүрвэгчдийн дамжин өнгөрөх улс болдог байсан бол одоо оршин суухыг хүсдэг улс болоод байгааг НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн төлөөлөгч Франческа Фонтанини мэдэгдсэн байна.

Мексикт орогнол хүссэн Төв Америкчуудын тоо 2016 онд 9,000 байснаа 2017 онд 14,000 болж өсчээ.

 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй