Лизингээр авсан “BOEING” унаж 110 хүн амь үрэгдэв

2018-05-21

Лизингээр авсан “Boeing” унаж, 110 хүн амь үрэгдэв

Куба улсад өнгөрсөн Баасан гаригт 100 гаруй хүний амийг авч одсон харамсалтай осол гарлаа. Куба даяар төрийн далбаа хохирогчдод хүндэтгэл үзүүлэн бөхийжээ. Кубын үндэсний агаарын тээврийн компанийн (Cubana de Aviacion) “Boeing 737-200” онгоц Хавана хотын нисэх буудлаас хөөрсөн даруй тэнгэрт хар утаа суунаглуулсаар осолдсон байна. Ослын улмаас 110 зоригч, нисэх багийн гишүүд амь үрэгдэж, золоор гурван эмэгтэйг эсэн мэнд аварчээ. Гурван эмэгтэйн нэг нь ослын дараа хагас ухаантай байсан ба аврагчдаас ус өгөхийг гуйж байсан гэнэ. “Boeing 737-200” онгоц Хавана хотоос зүүн хэсгийн Ольгин хот хүрэхээр хөөрсөн аж. Зорчигчдын дунд Кубын 99, Баруун Сахарын хоёр, Аргентины хос,  нисэх багийн зургаан Мексик иргэн зорчиж явжээ.

Онгоц нисэх зурвасаас холгүй талбайд унаж, эх бие хэсэг нь бүрэн сүйрчээ. Ослын дараа нисэх онгоцны хоёр хар хайрцаг бүрэн бүтэн олдсон ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Кубын тээврийн сайд Адел Язквиэрдо мэдээлэв. 1979 онд үйлдвэрлэгдсэн  “Boeing 737-200” онгоцыг Кубын агаарын тээврийн компани Мексикийн компаниас лизингээр худалдан авсан байжээ. Мексикийн “Global Air” компани гурван ширхэг “Boeing 737-200” онгоцныхоо нэгийг Кубад лизингээр өгсөн аж. Тус нисэх онгоцыг өнгөрсөн арваннэгдүгээр сард хяналт, шалгалтаар орж тэнцсэн гэж “Global Air” компанийн мэдээлжээ. Харин

 “Global Air” компанид 2005-2013 оны хооронд ажиллаж байсан нисгэгч Аурелио Хернандез тус компанийг нисэх онгоцондоо засвар үйлчилгээг стандартад хүрэхгүй хэмжээнд хийдэг гэж мэдэгджээ.

Компанийн зүгээс түүний мэдэгдлийг үгүйсгэсэн байна.  Мексик улсаас ослын мөрдөх шалгах ажиллагаанд оролцуулахаар нисэхийн хоёр мэргэжилтнийг Куба руу илгээсэн бол “Boeing” компанийн техникийн баг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэж мэдээлжээ. АНУ-ын “Boeing” компани анхны 737 загвараа 1964 онд үйлдвэрлэж, өнгөрсөн гуравдугаар сард 10 мянга дахь нисэх онгоцоо худалдаанд гаргажээ.

Ослын дараа суудлаасаа буусан Мексикийн ерөнхийлөгч Раул Кастро олон нийтийн өмнө гарч, орон даяар гашуудал зарлан мэдэгдэл хийжээ. Түүнийг залгамжлан Кубын ерөнхийлөгч болсон Диаз-Канэл хохирогчдын цогцсыг хадгалж буй гурван эмнэлэгт очиж, зорчигчдыг таних ажилтай танилцжээ.  Энэ үеэр Хавана хотын төв эмнэлгийн моргт ослоор үеэлээ алдсан Игнасио Рамирез дүүгийнхээ цогцсыг танихаар  ирсэн байв. 22 настай Карлос Сантос найз бүсгүйгээ авахаар Мексик улсаас Хаванад ирээд, хоёул  Ольгин хот хүрэх онгоцонд суусан ч осолджээ. Түүний ээж АНУ-д амьдардаг тул үеэл ах нь ДНК-гийн шинжилгээ өгөхөөр ирсэн нь энэ аж.

Кубад өмнө нь 1989 онд “Ильюшин Ил-62” онгоц Хавана хотоос хөөрөх үедээ унаж осолдсоноос 126 хүн амь үрэгдсэн юм. Зорчигчдын олонх нь Италийн жуулчид байв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй