2018-05-15
Өмнөд Солонгос улсын Күми хотын захиргаанаас тус хотын гудамжны цэвэрлэгчийн орон тоон дээр 17 хүн ажилд авахаар зарлажээ.
Гудамж талбайн цэвэрлэгч жилд 41 сая воны цалинтай, ажлын 5 өдөртэй, өглөөний 07.00-15.00 цагийн хооронд ажиллах ба төрийн үлчилгээний ажилчин хэмээн тооцогдох ажээ.
Энэ нь цэвэрлэгч сард 3 сая орчим воны цалинтай ба монгол мөнгөөр 6 сая төгрөг болох юм байна.
Цэвэрлэгчийн орон тоон дээр 239 хүн бүртгүүлж өрсөлдсөн бөгөөд энэ нь нэг орон тоон дээр 21 хүн өрсөлдсөн гэсэн үг юм байна.
Гудамж талбайн цэвэрлэгч нь шүүр, хогийн сав зэрэг хүнд зүйлс чирч явах тул эмэгтэйчүүдийг 20 кг, эмэгтэйчүүдийг 30кг жин бүхий элстэй шуудай үүрүүлж зогсох, 100 метрт гүйлгэх гэсэн 2 төрлөөр шалгажээ.
Цэвэрлэгчээр ажилд орвол их, дээд сургуульд сурдаг хүүхдэд нь зээл олгох, жил б.р цалин нэмэгдүүлэх зэрэг олон хөнгөлөлт эдэлдэг юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд