“Аэро Монголиа” компани тийрэлтэт хөдөлгүүртэй шинэ агаарын хөлөг хувалдан авчээ

2018-05-14

“Аэро Монголиа” компани тийрэлтэт хөдөлгүүртэй шинэ агаарын хөлөг худалдан авчээ

Уг хөлөг нь АНУ-аас Буянт-Ухаа нисэх буудалд өнгөрсөн тав дахь өдөр газардаж иржээ. 'Embraer ERJ145' агаарын хөлгийг хүлээн авах ёслолын арга хэмжээ “Аэро Монголиа” компанийн төв байранд болсон юм.

“Аэро Монголиа” компанийн агаарын шинэ хөлгийг угтан авах ёслолын хойморт уригдан ирсэн эрхэм зочдын нэг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Э.Мөнхнасан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ. Тэрээр “Агаарын тээврийн компанийн хувьд агаарын тээврийн шинэчлэл гэдэг бол хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг. Өнөөдөр “Аэро Монголиа” компани агаарын тээврийн шинэчлэлтийг хийж, ERJ-145 хөлгийг Монгол Улсад анх удаа зорчигч тээвэрт ашиглахаар оруулж ирлээ. Энэ нь манай улсын агаарын тээвэрт шинэ хуудсыг нээсэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Иймээс энэ төслийг хэрэгжүүлж байгаа “Аэро-Монголиа” компанийн хамт олонд халуун баяр хүргэе.

Монголчууд эрт дээр үеэс хамгийн хурдан хүлгийг унаж, ашигласаар ирсэн. Одоо ч ийм сайхан хурдан хүлгүүдийг эдэлж, хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд Зам тээврийн хөгжлийн яамнаас дотоодын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг. Энэ хүрээнд агаарын тээврийн компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулах, боловсон хүчин чадавхыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн салбарын үйлчилгээг зорчигчдод хүргэх боломжийг хөгжүүлэх зорилгоор нэлээн олон бодлогын чанартай ажлуудыг хийсэн байгаа. Иймээс дотоодын тээврийн компаниудын шинэчлэлийг дэмжих ажлыг Иргэний нисэхийн газартай хамтран ажилласны үр дүн нь энэ онгоц юм. Уг агаарын тээврийн хөлөг зорчигчдодоо үйлчлэхэд бэлэн болж байна. Ингээд шинэ агаарын хөлгийн “тэнгэр нь цэлмэг байж, буулт нь зөөлөн байг ээ” гэсэн юм.

“Аэро Монголиа” компани 2001 онд үүсгэн байгуулагджээ. Анхны дотоодын нислэгээ 2003 оны тавдугаар сард хийсэн байдаг. Харин олон улсын анхны нислэгээ 2003 оны арванхоёрдугаар сард Хөх хот чиглэлд хийжээ. “Аэро Монголиа” компани Монголд анх удаа орон нутгийн чиглэлд тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлгөөр 2006 онд нислэг үйлдсэн аж. Ингээд 20 цаг 25 минутад Буянт-Ухаа нисэх буудалд тийрэлтэт Embraer ERJ145 онгоц газардаж, дараагийн хөлгөө хүлээн авлаа.

Шинэ хөлгийг угтаж “Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал С.Батмөнх “Манай компанийн хөгжлийн түүчээг төрийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаанаас салгаж ойлгох боломжгүй. Цаг ямагт дэмжиж ирсэн Зам тээвэр хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон бусад байгууллагуудад талархаж байна. Мөн “Аэрио Монголиа” компанийг өдий хүртэл өргөн тэтгэж, хөгжүүлж, өөрийн хүч хөдөлмөрөө зориулж ирсэн “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр (баасан гариг) Иргэний нисэхийн салбар болон “Аэрио Монголиа” компанийн түүхэнд алтан үзгээр бичигдэх үйл явдал боллоо. Бид энэ онгоцоо хайр гамтай хэрэглэж, нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах түвшинд эзэмшиж чадна. Уг онгоц нь Монголын ард түмнийг дэлхийн түвшинд танилцуулна” гэв. Шинэ онгоцны талаарх зарим зүйлийг “Аэро Монголиа” компанийн захирал С.Батмөнхөөс тодрууллаа.

-“Аэро Монголиа” компанийн шинэ онгоц Монгол Улсад газардлаа. Embraer ERJ145 онгоцны талаар танилцуулахгүй юу?

-Манай компани Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг дэмжиж агаарын тээврээр үйлчлэх үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой байгаа. Иймээс олон сайхан онгоц худалдан авч цар хүрээгээ өргөтгөх бодлого барьж байна. Бидний худалдан авч буй агаарын хөлөг нь 2004 оны тавдугаар сард үйлдвэрлэгдсэн юм. Уг хөлөг нь үйлдвэрээсээ гарсан 800 дахь агаарын хөлөг юм. Тухайн онгоц нь 37 хүний суудалтай ERJ135, 44 хүний суудалтай ERJ140, 50 хүний суудалтай Embraer ERJ145 гэсэн үндсэн хувилбарууд бий. Харин “Аэро Монголиа” компанийн худалдан авсан онгоц нь ERJ145 нь Ль Эйр-Лоонг Ренжер буюу холын зайн хувилбар юм. XXI зуун бол техник технологи болон хурд хүчний эрин зуун билээ. Иймээс энэ онгоц нь тийрэлтэт хөдөлгүүртэй, өндөр хурд хүчтэй гэдгээрээ онцлогтой. Энэ онгоцоороо одоо нисэж байгаа чиглэлүүдийн тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг өргөжүүлэх зорилгоор нэлээн олон зүйлийг хийж байна.

-Embraer ERJ145 онгоц ямар чиглэлүүдэд нисэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Шинэ онгоцоороо орон нутагт Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дорнодын чиглэлд үйлчилнэ. Харин олон улсад БНХАУ-ын Тяньжин, Хөх хот, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын Усть-Камникорск, Астана зэрэг хотууд руу нисэхээр төлөвлөж байгаа. Мөн түүнчлэн Солонгос, Токиогийн чиглэлд шинэ нислэг нээе гэсэн хэтийн төлөвлөгөө байна.

-Тухайн онгоцны онцлогоос тодруулбал?

-Бид фоккер-50 онгоцоор Улаанбаатараас-Ховдын чиглэлд хоёр цаг тавин минут нисдэг билээ. Харин энэ онгоц нь нэг цаг дөчин минут орчим явж очих юм. Ингэхээр зах хязгаарын ард түмэнд түргэн шуурхай үйлчлэх, соёлтой үйлчилгээ нэвтрүүлэхэд маш дөхөм болж байна. “Аэро Монголиа” компани өнөөдрийн байдлаар 140 гаруй ажилтан албан хаагчтай, фоккер-50 маягийн 50 зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр орон нутгийн найман чиглэл, олон улсын хоёр чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Анхны Фоккер-50 агаарын хөлгөө 2003 онд, Фоккер-100 агаарын хөлгөө 2006 онд тус тус хүлээн авсан байна. Уг компани 2006 оны байдлаар орон нутгийн нийт нислэгийн 90 хувийг дангаараа үйлдсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Майкл Жексоны мюзикл Броадвэйн тайзнаа тоглогдоно
Монголын ҮНЭН
Засгийн газрын ээлжилт хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгожээ
Саудын Арабын хөгжөөн дэмжигч Москвад 30 мянган рублиэр таксиджээ.
MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв
Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв
Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ
10-н зорчигчтой явсан "ПРИҮС-20" автомашин онхолджээ
Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна
79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав