Өнгөрсөн сард БНСУ-руу виз мэдүүлсэн хуурамч материалын тоо 500 хүрчээ

2018-05-10

Өнөөдөр НДЕГ, БНСУ-ын ЭСЯ, ЦЕГ хамтран Солонгос улс руу виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

НДЕГ-ын дарга Г.Саран ярихдаа, “Өнөөгийн байдлаар БНСУ-д манай хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэд оршин сууж байгаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг. Иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан виз хүсэгчдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагааг хуурамчаар бүрдүүлдэг бүлэг этгээдийн үйлдлүүд газар авч байна. Манай байгууллага ЭСЯ-тай хамтран олон уулзалт хийж байгаа. 2017 онд сард дунджаар нийгмийн даатгалын цахим лавлагааг 24 мянган иргэн авсан тоо мэдээ бий. Солонгос улсын ЭСЯ-наас 890 хүнтэй холбоотой нийгмийн даатгалын лавлагааг шалгасан. 2018 онд 430 иргэний лавлагаа шалгасан. Хуурамч лавлагаа гарч байгаа учраас бид цахим орчноо шинэчлэх ажил тулгарсан. Үүнтэй холбоотой нийгмийн даатгалын лавлагааны шинэ программ ашиглалтанд оруулсан” гэлээ.

Нийт 15 төрлийн хуурамч бичиг баримт үйлдэж байна

БНСУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг ярихдаа, “Сүүлийн үед БНСУ зорчих виз мэдүүлэхдээ хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх ажил их байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Монгол болон Солонгосын харилцаа бэхжиж байгаатай холбогдуулан хоёр орны иргэд ч харилцан идэвхитэй зорчих нэмэгдсэн. Иргэдийн виз мэдүүлэгт нийгмийн даатгалын тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, таван сая төгрөг байршуулсан хуулгын мэдээлэл, өөрийгөө оюутан гэх мэт нийт 15 төрлийн бичиг баримтийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад суугаа Солонгос Улсын Консулын газарт ирсэн 300-500 материал хуурамч байсан. Хэрвээ элчин сайдын яаманд хуурамч материал ирүүлвэл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, үйлдэж өгсөн хүний БНСУ-руу зорчих эрхийг нь шууд хааж байгаа. Залуу хүмүүс хуурамч материал бүрдүүлэн эрхээ хасуулж байгаа нь харамсалтай. Хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаагаас болж хүмүүсийн виз гарах хугацаа удааширдаг.

Иймд иргэд консулын газартай хамтран ажилладаг найман байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй. Эдгээр найман байгууллагаас өөр хуурамч газарт хандаж хохирогч болохгүй байхыг анхааруулмаар байна. Визний дугаар дамлан зарагчид виз мэдүүлгийн найман төвд хэд хэдэн дугаар түрүүлээд авчихдаг. Түүнийгээ дамлан зарах тохиолдол их байгаа. Хуурамч бичиг баримт үйлдэх, мэдүүлэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс хууль бус үйл ажиллагаанд оролцож хохирохгүй байхыг иргэдэд анхааруулъя” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй