Монгол бүсгүй Путины тангараг өргөх ёслолын содон зочин байв

2018-05-08

Өнгөрсөн даваа гаригт Кремлийн ордны Андревскийн их танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангаргаа өргөсөн билээ. Түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээнд бөмбөрцгийн хэдэн арван мянган зочид төлөөлөгч хүрэлцэн очиж, түүнд баяр хүргэсэн талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Зочдын дунд нэгэн содон зочин байсан нь Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын эхнэр Батсүхийн Эрдэнэтуяа байжээ. Тэрбээр шаргал өнгөтэй монгол дээрээ гоёж очсон нь олны анхаарлыг ихэд татсан байна.

Б.Эрдэнэтуяа ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцохоор монгол дээлээрээ гоёсон талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Монгол дээлээрээ гоёсоор Кремлийн ордонг зорьж явна. “Агуу их хүмүүн” хэмээх тодотголыг алдар нэрийнхээ өмнө мөнхөлж оршоосон хүмүн энэхэн хорвоод хэдий олон билээ!

Усан цэрэг аавтай, үйлдвэрийн ажилчин ээжтэй эгэл жирийн хөвүүн өдгөө алдар суугаа мандуулсан Агуу Их Хүмүүн болж, алтан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн Их Удирдагч болжээ! Олон олон дайн дэгдсэн ороо бусгаа энэ цагт алтан дэлхий хөрвөж, амьтай бүхэн зовнин түгшиж байхад Агуу Их Орос гүрнийг Монголд минь ээлтэй энэ хүмүүн удирдаж байгаа гэж бодоход сэтгэл цаанаа л амрах...

Үнэхээр дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрийг Орос оронгүйгээр тогтоон барихын аргагүй, дэлхийн улс төрийн бодлогыг энэ хүний оролцоогүйгээр чиглүүлэхийн аргагүй мэт!

Ханийн минь дотны анд, хөрш их гүрний минь төрийн тэргүүн Владимир Владимирович Путины Орос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох энэхүү эрхэм урилгыг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийм хүндтэй завшаан, нэр төрийн хэрэг хүний амьдралд хэдий олон тохиолдох билээ” хэмээн бичжээ.

erdenetuya

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй