Сумын дайтай аймаг, багийн багцаатай сумдаа байлгах уу, “баллуурдах” уу

2018-05-01

  Монгол Улс тарчигхан төсөвтэй. Олдог нь зардагаасаа давчихдаг болохоороо төсөв сүүлийн хэдэн жил дандаа л алдагдалтай явж ирлээ. Хойд хормойгоороо урд хойрмойгоо нөхнө гэдэг шиг  мөнөөх алдагдлаа бусдын хүүтэй мөнгөөр аргацаадаг. Санаснаар болдогсон бол  улстөрчид адууныхаа хэрээрээ исгэрч сурмаар байгаа юм.  Өөрөөр хэлбэл байгаагаа нямбай чамбай зарцуулж, хэмнэж болох гарц гаргалгааг харж чаддаг байна гэсэн үг. Хэмнэх түмэн боломж бий. Ийм боломж хамгийн тод томруун харагддаг газар бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж юм. Энэ хүрээнд хаяа хаяагаа дэрлэсэн олон сумдын тухай ярих гэсэн юм.

Монгол Улс 21 аймаг, 329 сум, 1560 гаруй баг, 160 шахам хороо хоринтой гэсэн тоо баримт байна.  Хуулиараа бол аймаг нь засаг захиргааны нэгдүгээр зэрэглэлийн, харин сум нь хоёрдугаар шатны нэгж юм.

Харин бусад улсад ямаршуухан жишигтэй байдгийг багцаалж харъя.  Хамгийн ойрын жишээ гэвэл Казакстан улс. Тус улс манайхаас бараг хоёр дахин том буюу 2.7 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг, 17,5 сая орчим хүн амтай. Хэдий тийм ч Казакстан улс нэгдүгээр зэрэглэлийн 17 мужтай /үүнийгээ аймак гэж нэрлэдэг/, хоёрдугаар зэрэглэлийн 160 нэгжтэй /хошуу/ ажээ.

Холын жишээ болгож ХБНГУ-ыг авч үзье. 81 сая хүн амтай тус улс 17 мужид хуваагддаг. Тэгэхээр манай улс хүн 3,5 саяхан хүн амтай хэрнээ засаг захиргааны нэгжийн хувьд  энэ хоёр улсаас харьцангуй олон байгаа нь анзаарагдаж байгаа биз.

Төсөв үрэлгэн байх нэг шалтгаан нь энэ засаг захиргааны оновчгүй олон нэгж мөнөөс мөн.     Говьсүмбэр гэж аймаг бий. Гуравхан сумтай, 15 мянган хүн амтай. Тус аймгийн Баянтал сум гэхэд мянга хүрэхгүй хүн амтай. Ийм аймаг шинээр байгууллаа гээд төсөв дундлахаас өөр ямар үр өгөөж байгаа юм, бүү мэд.  “Хонгор” тэргүүтэй хоёрхон сумтай Дархан-Уул, Орхон аймаг байгуллаа гээд юуг олов. Аймгийн Засаг захиргаааны том нэгж дээр нэмээд сум буюу хуучин хотын засаг захиргааны бүтэц нэмэгдэж тэмээн дээр ямааны гарз хийснээс цаашгүй мэт.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сум хэдэн жилийн өмнө 700 гаруйхан хүн амтай байв. Аймгийнхаа төвөөс 10 гаруйхан км зайтай Төв аймгийн Сэргэлэн сумын найман жилийн сургууль 30 хүрэхгүй сурагчидтай ч 10 гаруй багштай. Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Мандал-Овоо, Өвөрхангайн Сант, Баянгол гээд дөрвөн сум хоорондоо 20-41 км зайтай хаяа хаяагаа дэрлэн оршдог. Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Уянга сум гэхэд Онгийн голын хоёр эрэг дээр хоорондоо 20 гаруйхан км, Сэлэнгийн Орхонтуул, Сант сум мөн л Орхон голын хоёр эрэг дээр саахалтын зайтай оршиж байна.  Энэ мэт жишээ олон. Хэрэв нутаг дэвсгэрийн хуваарилалтаар авч үзвэл энэ яавч оновчтой шийдэл биш байх.

Аймаг, сумынхаа тоогоор олон байлаа гээд улсын төсөвт оруулдаг нь цөөн, харин үлгэж зулгаадаг нь дэндүү олон. Тодруулбал, нийт сумдын 90 орчим хувь нь төсөв хөхөж амьдардаг.

Харин хүн ам талаас нь  харвал бүр ч гайхмаар дүр зураг харагддаг. Тухайлбал, манай улсын нийт сумын тэн хагас шахам хувь нь буюу 149 нь 1501-3000 хүн амтай ажээ. Үүнийг албан ёсоор жижиг сум хэмээн нэрлэдэг. Тэр ч байтугай 1500 хүрэхгүй хүн амтай найман сум бий гэсэн тоо баримтыг олж харлаа. Хэрэв хүн ам нь 5001-10 000 бол дундаж сум гэж үздэг юм байна. Гэтэл энэ шалгуураар авч үзвэл дөнгөж 14.6 хувь буюу 48 сум л дундаж  гэсэн ангилалд хамаарах юм байна.

Аймаг, сумынхаа тоогоор олон байлаа гээд улсын төсөвт оруулдаг нь цөөн, харин үлгэж зулгаадаг нь дэндүү олон. Тодруулбал, нийт сумдын 90 орчим хувь нь төсөв хөхөж амьдардаг. Нийтлэлч Баабар хэдэн жилийн өмнө “ Хүн амын 40 хувь нь 1000 орчим тархай бутархай сууринд суудаг. Тэд баялаг огт үйлдвэрлэдэггүй хэрнээ нийгмийн баялгийн 40 хувийг идэж байна” гэж бичиж байв.

Уул уурхай, ашигт малтмалын ордгүй л бол сумдаас орон нутаг болон улсын төсөвт төвлөрүүлдэг нь тэгтэй тэнцэнэ.

Дээр дурдсан ангиллаар жижигт тооцогдох 3000 гаруй хүн амтай Төв аймгийн нэгэн сумын жишиг тооцоог хүргье. Тус сумын Засаг даргын тамгын газар 30 шахам хүнтэй.  Жилд улсын төсвөөс 1.8-2.3 тэрбум төгрөг хуваарилагддаг. Энэ бол үндсэндээ цалин, орон байрны л зардлын  мөнгө төдий. Дүр зураг нь ийм. Сум том жижгээсээ үл хамааран  бүтэц орон тоо ижил. Тухайн сумын  сургууль  30 сурагчтай гээд математикийн  хичээл ордогоороо л орно. Тэгэхээр тэнд мэргэжлийн багш зайлшгүй хэрэгтэй.  Мянга хүрэхгүй хүн амтай  байлаа ч тэнд сумын эмнэлэг бүрэн орон тоогоороо ажиллах учиртай. Тэр бүхэнд төсвийн мөнгө  хөрөнгө хэрэгтэй болно.

Нэгэнт л ийм юм бол энэ олон тархай бутархай нэгж буюу сумдын тоог цөөлж томруулах нь зүйд нийцмээр. Жишээлбэл, дээр дурдсан хоорондоо 20-41 км зайтай дөрвөн сумын нийт хүн ам нийлээд арайхийж 10 мянга гаруйхан болно. Тэгэхээр дундаа нэг томхон шиг эмнэлэг,  дунд сургуультай байж болно шүү дээ.

Сумдыг цөөлөх санаа бол засаг захиргааны нэгжүүдийг хүчээр хэт цөөлж, иргэдийн үйлчилгээг улам холдуулж, удирдлагын төвлөрлийг бий болгоно гэсэн үг биш..

Засаг захииргааны нэгжийг зөв төлөвлөж байгуулах нь зөвхөн төсөв мөнгөний хэмнэлт бус. Энэ бол  бүс нутгийн жигд хөгжлийг хангах, хүн амын төвлөрлийг сааруулах, хүн амаа дагасан үйлчилгээ, дэд бүтцийг бий болгох нэг боломж. Өөр нэг өргөн утгаараа нутаг ус, газар шороогоо эзэнтэй байлгаж, тогтолцооны хувьд хэт төвлөрлийг сааруулах нэг арга зам байж болмоор.

Боловсрол, эмнэлгийн сайн үйлчилгээ хаана байна, амьжиргаагаа дээшлүүлэх боломж хаана байна тэнд иргэд төвлөрч, зах зээл хөгждөг. Энэ бол хөгжлийн дотоод хүчин зүйл бөгөөд  сумдууд өнөөгийнх шигээ “унтаа” төрхтэй байсан цагт төв рүү чиглэсэн нүүдэл хэвээр үргэлжилж, орон нутаг улам л эзгүйрнэ.  Засаг даргатай, орлогчтой, Тамгын газартай, Хурлын даргатай, ажлын албатай  гэхчлэн дарга нарын бүрэн армитай, талаар нэг тарсан сумдын өнөөгийн нийтлэг төрх  бол “үхдэггүй, сэхдэггүй” гэдэг шиг тийм л нэг идэвхтэй бус, хөгжиж дэвждэггүй, байшингийн сүүдэр бараадаж, чулуу нясалж шил хүзүүдсэн амьдрал болчихоод байна.

Салж жижигэрсний сайн юм гэж үгүй, харин нийлж нэгдсэний давуу тал гэж л буй. Ойрын жишээ гэвэл Сэлэнгийн Зүүнхараа гэж жижиг суурин Мандал сум хоёрыг нийлүүлснээр хүн ам, үйлдвэр үйлчилгээ хөгжсөн хотын дайтай сум болж, ажил, амьжиргааны түвшингээрээ улсдаа тэргүүлж явна. Мөн Хөтөл хотхоныг хажуудах Сайхан сумтай нэгтгэснээр засаг захигаа, удирдлагын хувьд нэгдэж, томоохон үйлдвэр хөгжсөн жишиг сумын хэмжээнд хүрсэн. Үүний цаана мөнөөх үглэж дуулааад байгаа төсвийн хэмнэлт чинь яваад байгаа шүү дээ.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"
“Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл засварлана
Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ
"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"
Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна
Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль