М.Мөнхжаргал: Биедээ зүслэг хийлгэх, мэдээ алдуулах, хэвтэн эмчлүүлэхгүйгээр бөөрний чулуугаа эмчлүүлэх боломжтой

2018-05-01

Сонгдо эмнэлгийн бөөрний мэс заслын эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа.

- Бөөрний чулууг зайнаас бутлах аппарат ямар зарчмаар ажилладаг вэ? 

- Сонгдо эмнэлэг нь Тайвань улсын Sono Light фирмийн бөөрний чулууг зайнаас бутлах аппаратыг эмчилгээндээ ашиглаад 3 жил болж байна. Энэхүү аппарат нь хүний бөөр, бөөрний аяганцар, тэвшинд байрлаж, тэвшнээс гараад сувагт орсон чулуунуудыг биеийн гаднаас долгионоор цохиж бутлан сарниулах үйлчилгээ үзүүлдэг. Ингэж бутлаж жижиглэсэн хэсгүүд нь шээсний сүвээр биеэс гадагшилах байдлаар эмчилгээ хийгдэнэ. 

Хүн зогсолтгүй амьсгалж, амьсгалынх нь тоогоор уушиг, өрц нь хөдлөж байдаг. Тэр хөдөлгөөнийхөө дагуу өрцний доор байрлах бөөрийг ч давхар хөдөлгөдөг. Манай эмнэлгийн бөөрний чулуу бутлах аппаратны давуу тал нь  өрц хөдлөх, бөөр хөдлөж байсан ч онилсон хэсэгтээ буюу чулуутай хэсгээ дагаж цохилтоо өгдөг. Монгол Улсын хэмжээнд бөөрний чулуу бутлах аппарат хоёр байдгийн нэг нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт бий.

Нэгдүгээр эмнэлгийн аппаратны хувьд цохилт өгөхдөө өвчтөний амьсгалыг түгжүүлдэг. Тэгвэл Сонгдо эмнэлгийн аппарат нь тухайн хүний амьсгалын хөдөлгөөнтэй зохицсон auto localization, auto tracking гэсэн хоёр системыг хослуулсан. Тийм учраас чулууг автоматаар олж оношлоод, дагаж бууддаг. Тийм учраас энэ аппаратын чулуу бутлах чанар нь илүү сайжирсан, үр дүн нь илүү гэсэн үг.  

- Бөөрний чулуу бутлах аппаратанд орохын давуу болон сул тал гэвэл?

- Хүний биед ямар нэг байдлаар зүслэг хийхгүй, заавал эмнэлэгт хэвтүүлэх, бүтэн мэдээ алдуулалттайгаар мэс засал хийлгэхгүй. Нэмээд өвчтөний биенд хүрэхгүй, биед ямар ч зовиургүй. Өдөр тутмын ажиллагаанаас эхлээд ажлаа хийхэд ямар нэгэн саадгүй гэхчилэн олон давуу талтай. 

Зарим тохиолдолд бөөрөн дэх байрлалаасаа, чулууны бүтэц, тухайн хүний бие бүтцийн онцлогоос шалтгаалаад огт бутардаггүй буюу эмчилгээнд үр дүн өгдөггүй чулуу гэж бий. Бөөрний чулууг аппаратаар 86 хувийн магадлалтайгаар бутладаг. Үлдсэн 14 хувьд нь үйлчилгээ, эмчилгээний үр дүн гарахгүй байж болно. Тухайлбал, 100кг буюу түүнээс дээш жинтэй хүний биеийг нэвтлэж долгион нь цохиж чадахгүй байж болно. Эсвэл маш хатуулаг буюу хүний биед удсан чулуу байвал бутардаггүй зэргээс бусад тохиолдолд үр дүнгээ бүрэн дүүрэн өгч байна. Харин гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх үүднээс эмчилгээнд орохын өмнө өвчтөнтэй гэрээ байгуулж 2 сарын дотор Улаанбаатар хотоос гарахгүй байх гэсэн шаардлага тавьдаг. 

- Бөөрний чулуу бутлах аппаратанд орох эсэхийг чулууны хэмжээг харгалзан шийддэг үү? 

-Үүнийг урологийн эмч үзэж оношлон шийдвэрлэнэ. Хэтэрхий том хэмжээний чулууг бутлаад бүгдийг нь биенээс гаргана гэдэгт хэт их итгэл үнэмшил өгөхөд түвэгтэй. Бөөрний чулууг бутлах эмчилгээ шат дараалсан байдлаар хийгддэг.  Аппаратанд орох давтамж нь дунджаар 14 хоног, хамгийн богинодоо 3 хоногийн давтамжтайгаар өвчтөнүүд маань үзүүлнэ. Энэ хооронд биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу, элдэв зовиур бий болсон уу, шээс цустай байсан зэрэг өвчтөний биед гарсан өөрчлөлтийг нь асууж шинжилнэ. Биед нь хүндрэл байхгүй бол дараагийн эмчилгээ хийх цаг хугацаагаа товлоно.

Чулууг гартал хэдэн ч удаа цохилт хийж болно. Ямар хүчээр, ямар байрлалд, хэдэн удаа, хэдэн хоногийн давтамжтайгаар цохилт эмчилгээ хийхийг эмч хариуцан өмнөх цохилтын үр дүнг харж байж шийдвэрээ гаргана. Манай аппарат нь рентген, эхо гэсэн хоёр системээр зэрэг хардаг. Чулууныхаа байршлыг тогтоож,  3D хэмжээсээр гурван байрлалд фиксаци хийж өгнө.Үүнийхээ дараа чулууг бутлан цохих долгионы хүч, хэмжээг зааж өгнө. 

- Аппаратанд орсны дараа гам барих шаардлагатай юу? 

- Сонгдо эмнэлэг тухайн хүнийг эмчилж өгөхийн зэрэгцээ ахин өвдөхгүй байх талаас нь анхаарч шаардлагатай бүх зөвлөгөө мэдээллийг өгдөг онцлогтой. Бөөрний чулуу бутлан гадагшлуулах эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүддээ бид энэ өвчнөөр ахин өвдөхгүй байхын тулд яах вэ гэсэн дэглэмийг зааж өгч байна. Манайхаар эмчлүүлээд, үйлчлүүлээд гарсан хүмүүс сэтгэл хангалуун байдаг.

Нэгдүгээрт өвчнөөсөө салчихна, дахиад өвдөхгүй байх боломжийг эмч нараар заалгуулаад авчихна. Биедээ хэрэгтэй, хэрэггүй хүнсээ диетологич буюу хоол зүйч эмчийн зөвлөгөө авснаар ялгаж салгаж сурдаг болногэсэн үг. 

Эх сурвалж: Үндэстний тойм

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй