ЕБС-иудын мэтгэлцээний УАШТ-ийн аваргууд

2018-04-30

Өнгөрөгч долоо хоногт Отгонтэнгэр Их сургууль болон Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран Карл Попперийн мэтгэлцээний УАШ тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд оролцож бахдам амжилтыг үзүүлсэн Франклин клубын сурагчидтай ярилцлаа.

УАШ тэмцээнд танай клубын хамт олны гаргасан амжилтын талаар ярилцлагаа эхлүүлье.

Франклин клубын сурагч Г.Адьяасүрэн

Өрсөлдөөнтэй, дурсамжтай сайхан тэмцээн болж өнгөрлөө. Манай клубээс оролцсон гурван баг эхний байруудыг эзэлж, чамлахааргүй амжилт үзүүлсэн. Аваргын төлөөх тоглолтонд клубынхаа багтай таарах тэр мөч хэцүү хэдий ч гайхалтай ховор тохиолдол байлаа. Дуртай шийдлийнхээ хүрээнд  их нөхөрсөг тоглолтыг үзүүлсэн.

Карл Попперийн мэтгэлцээнээр хичээллэснээр юуг олж авдаг вэ?

Франклин клубын сурагч Т.Бат-Эрдэнэ

ЕБС-ийн сурагчид Карл Попперийн мэтгэлцээнээр хичээллэх нь ихэссэн. Үүний хүрээнд бид бүхэн үнэт зүйлийг олж авдаг.  Мөн тодорхой хугацаанд хичээллэж өөрсдийгөө хөгжүүлэн УАШ тэмцээнд орох том зорилгыг тавьдаг.  Өнгөрсөн долоо хоногт болсон УАШ тэмцээнд манай клубын хамт олон амжилттай оролцож, зорилгынхоо нэг хэсэгт хүрсэн гэж бодож байна.  Тэмцээн бүр л дурсамжийг үлдээдэг, бид тойрч сугаад шийдлээ ярилцаж санал бодлоо солилцох нь хамгийн сайхан мөч. Нэг гэр бүл гэдгээ л мэдэрдэг дээ. Ертөнцийг үзэх өөр өөр үзэлтэй хүүхдүүд ч гэлээ биднийг нэгтгэдэг зүйл нь мэтгэлцээн.   

Танай клубын сурагчдыг нэг баг болгодог, та бүгдийн эрхэмлэдэг зүйл?

Франклин клубын сурагч Э.Өсөхбаяр

Мэтгэлцээн гэдэг зүйл багаас эхэлнэ. Хамтдаа урт удаан хугацааг өнгөрүүлээгүй ч гэсэн биднийг нэг хүсэл зорилго нэгтгэж, зангидаж  байдаг.  Та сайн хамтрагчаа сонгохын тулд түүнтэй тийм ч удаан хугацаанд хамт байх шаардлагагүй.  Нэг хүсэл зорилгын дор нэгдэх ёстой.  Хэн нэгний хүсэл мөрөөдлийг биелүүлвэл дагаад өөрийн хүсэл ч бас биелдэг гэдгийг манай баг ойлгож авсан.  

Мэтгэлцээний үеэр болж өнгөрсөн хамгийн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцаач?

Франклин клубын сурагч Г.Мөнхбат

Өнгөрсөн жил болсон УАШ тэмцээний үеэр хоолны талон тараасан юм л даа. Тэгэхэд “Харгиа” багийн гишүүн Т.Бат-Эрдэнэ бид хоёр талоноо авахгээд явж байтал,  “NGS” багийн гишүүд аль хэдийнээ авчихсан байсан. Ер нь их ховдог хүүхдүүд л дээ. (Инээв)

Танай багийн гишүүд анх хэрхэн танилцаж, нэг баг болон нягтарсан тухайгаа сонирхуулбал?

Франклин клубын сурагч Т.Номин-Эрдэнэ

Би Франклин клубд элсээд удаагүй байтал “NGS” буюу манай баг бүрэлдсэн. Сарын дараа буюу есөн сард анхлан мэтгэлцэгчдийн тэмцээнд амжилттай оролцсон. Тэр үеэс л багийн гишүүд нэг нэгнийгээ ойлгож, санал бодлоо солилцож дараа дараагийн тэмцээнүүдэд оролцохдоо эвлэсэн чулуу шиг л болсон байсан.  Ер нь баг хамт олноороо мэтгэлцээнийг өрсөлдөөн бус соёл, мөн хүндлэл гэж ойлгодог.

УАШ тэмцээнд танай клубээс оролцсон багууд эхний байруудад шалгарсан. Энэ амжилтын гол хүчин зүйл нь юу байв?  

Франклин клубын сурагч Г.Гансувд

Уг тэмцээнийг ОТИС болон Карл Попперийн мэтгэлцээний нэгдсэн танхим 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Эдгээр тэмцээнүүдэд нэг клубээс оролцсон багууд эхний гурван байранд шалгарсан тохиолдол байхгүй. Манай Франклин клубын гишүүдийн чанар чансаа, бэлтгэл ямар байгааг харуулж чадсан гэж ойлгож байна. Ер нь бид бүхэн өдөр бүр л бэлтгэлээ хангаж мэтгэлцдэг.

Аваргын төлөөх тоглолтонд дуртай шийдлийнхээ хүрээнд тоглосон тухай ярьсан шүү дээ. Дуртай гэхээр хэцүү шийдэл биш гэж ойлгож болох уу. Тэр зүгт яриагаа чиглүүлье?

Франклин клубын сурагч Г.Адьяасүрэн

Аваргын төлөөх тоглолтонд “Зарим төрлийн спортоор бага насны хүүхэд хичээллэхийг хориглох нь зөв” гэсэн шийдэл таарсан. Өмнө нь хэрвээ энэ шийдэл таарвал ямар гайхалтай, сайн тоглолтыг үзүүлэх бол гэж боддог байсан. Эсрэг багийнхаа тоглолтыг мэддэг ч гэлээ тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн. Багаараа бүх нөөц бололцоогоо дайчилж тоглон аварга болсондоо баяртай байна. Мөн дэд болон гутгаар байр эзэлсэн клубынхаа “Харгиа”, “NGS” багийн найз нөхдөөр бахархаж байна.  

Мэтгэлцээнээр хичээллээд хэр удаж байна вэ? Аваргын төлөөх тоглолтонд төрсөн сэтгэгдэл?

Франклин клубын сурагч Т.Бат-Эрдэнэ

Жил гаруй хугацаанд мэтгэлцээнээр хичээллэж байна.  Аваргын төлөөх тоглолтонд их олон зүйлс бодогдсон. Монголд мэтгэлцээнийг хөгжүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмэрээ оруулсан, миний хүндэлж явдаг шүүгч нар өөдөөс хараад суух тэр дүр зураг их сайхан санагдсан. Аваргын төлөөх тоглолтонд өөртөө итгэлтэйгээр илтгэж байсан ч чамгүй их сандарч, хөл минь салгалж байлаа.

Танай клуб байгуулагдаад удаагүй байгаа шүү дээ. Клубын өдөр тутмын үйл ажиллагааны талаар сонирхуулбал?

Хичээл 13:10 цагаас тарсны дараа шууд л клуб руугаа явдаг. A болон Б хоёр ангийн хичээл орж дуусаад бүх сурагчид тойрч суугаад шийдлээ бэлдэнэ.  Хамгийн сүүлийн хүүхэд 9 цагийн үед гэхэд клубаас гарсан байдаг. Энэ бүх хугацааг клуб дээрээ өнгөрүүлдэг нь өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд юм шүү дээ.

Тоглолт бүрийн үр дүн та бүхний хүссэн шиг байдаггүй байх. Баг дунд үүсдэг маргаан зөрчил гээд бусад хүчин зүйлсээс шалтгаалдаг саад бэрхшээлтэй зүйлс тохиолдож байв уу?

Тийм ээ. Эхний илтгэгч гараад илтгэлээ тавьж байхдаа багаараа ярьж, тогтсоноосоо гажих , эсвэл нэг үг гээх зэргээр тоглолтын өмнөх бэлтгэл үеийн тохиролцсон зүйлсд өөрчлөлт орж эхэлдэг. Үүнээс болж бага зэргийн зөрчил үүсэх тохиолдол бий.

Танай клубын амжилтын нэг хэсэг нь үүсгэн байгуулагч Н.Булгантамиртай холбоотой байх гэж бодож байна. Та бүхэн Н.Булгантамирыг хэрхэн дүгнэдэг вэ?

Франклин клубын сурагч Б.Хишигт

Тэгэлгүй яахав. Бидний хувьд их эрхэм хүн. Франклин клубыг нэг гэр бүл гэвэл яалт ч үгүй ноён нуруу нь байж таарна. Үг яриа үйл хөдлөлөөрөө үргэлж клубын гишүүдээ идэвхжүүлж, зөв зүгт чиглүүлдэг. Зэмлэл нь хүртэл магтаал шиг санагддаг шүү.

Бидний ярилцах цаг энд хүрээд өндөрлөж байна. Тиймээс та бүхний хэлсэнчлэн Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм гэсэн үгээр ярилцлагаа төгсгөе.

Ярилцсан: Ц.Энх-Оргил 

SORGOG.MN

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй