“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

2018-04-20

“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

Хөлбөмбөгийн спорт сонирхогчдын нэгэн хүсэл ирэх долоо хоногт Монголд биелэнэ. “Алтан дагина” нэрээр алдаршсан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом ирэх даваа гаригт Улаанбаатарт түр саатахаар боллоо.

6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг байна.

Монгол Улсын түүхэнд тохиох онцгой өдрүүдийн нэг бол “Алтан дагина”-ыг өөрийн нүдээр харж, үнэ төлбөргүй дурсгалын зураг татуулах боломжийг “World Cup Trophy Tour” арга хэмжээний үеэр олгохоор болжээ. Хөлбөмбөг сонирхогч найз нөхөд, гэр бүлийн хамт та дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 13.00-20.00 цагийн хооронд Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт саатахад болох юм.

“Кока кола” компани Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн цомын аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дэлхийгээр тойрох аялалаа эхэлжээ. Цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотоос үдэн гаргаж байсан байна. Тэгвэл 50 гаруй улсад зочлох “Алтан дагина” цом Улаанбаатарт саатахад гурван хоног үлдлээ.

“World Cup Trophy Tour” аялал 126 мянган км зам туулж, зургаан тивийн 50 гаруй улсын 91 хотод зочилно. Энэ жил 24 оронд анх удаагаа айлчлах бөгөөд үүнд Монгол улс багтсан юм.

Дэлхийн Цомын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман улсын нэр бичээстэй байгаа. Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй байгаа аж. Харин 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай байгаа юм байна.

Дэлхийн Цомыг түрүүлсэн багт бүр мөсөн өгдөггүй, ФИФА буцаан авдаг бөгөөд аваргуудад дуураймал алтан цом үлддэг ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав
МУГЖ И.Одончимэг "Солиот эх" киногоороо ОУ-ын кино наадмаас ШАГНАЛ хүртлээ
Сайн жишиг: УИХ дэгээ “дэглэж” байна
Хойд Солонгосын удирдагч Абэтай уулзах уу?
“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ
Туфльтэй лидер
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
"Эрдэнэт" үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна
Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ
Европын холбоо болон БНХАУ-ын хар тамхи борлуулдаг 10 бүлгийг илрүүлсэн
Африк дүрвэгчдийн завийг Итали, Мальта хүлээж авахаас татгалзаж, Испани зөвшөөрлөө
Монголчуудын зууны бахархал