Хакүхогын бие чилээрхэж, бэлтгэлээ хойшлуулав

2018-04-20

Хакүхогын бие чилээрхэж,  бэлтгэлээ хойшлуулав

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч долоо хоногт Японыг зорьсон. Түүний аав Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга, Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон билээ.

Хакүхо аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг “Өргөө” кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдэд зорилгынхоо төлөө тууштай яваарай гэж захисан юм. Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргалын бие Японд очсон хойноо чилээрхжээ. Тэрбээр халуурсны улмаас өнөөдрөөс эхлэн дахин 2-3 хоног амрахаар болсон байна. Мөн хатгалгаа тусаж магадгүй гэсэн эмчийн онош гарсан учраас бэлтгэлээ түр зогсоожээ. 

Хакүхо хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө аваад байсан юм. Тэгвэл тэрбээр дахин чөлөө авч биеэ сайн эдгээгээд бэлтгэлдээ гарахаа амаллаа. Хакүхо өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжсөн юм.

Эдгээр өдрүүдэд бөхчүүд тойргийн барилдаанд оролцож байгаа бөгөөд аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нарын өндөр цолтой бөхчүүд багтаад байна. Бөхчүүд хотуудад сүмогийн үзүүлэх тоглолтыг хийхээс гадна тусгай арга хэмжээнд оролцсоор байгаа юм. 

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё буюу зуны тэмцээн тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд Токио хотод болно.

 

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав
МУГЖ И.Одончимэг "Солиот эх" киногоороо ОУ-ын кино наадмаас ШАГНАЛ хүртлээ
Сайн жишиг: УИХ дэгээ “дэглэж” байна
Хойд Солонгосын удирдагч Абэтай уулзах уу?
“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ
Туфльтэй лидер
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
"Эрдэнэт" үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна
Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ
Европын холбоо болон БНХАУ-ын хар тамхи борлуулдаг 10 бүлгийг илрүүлсэн
Африк дүрвэгчдийн завийг Итали, Мальта хүлээж авахаас татгалзаж, Испани зөвшөөрлөө
Монголчуудын зууны бахархал