Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа

2018-04-20

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр  нар оролцсон юм.

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 8 аймгийн 16 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 4828 га ой, 31999 га хээр, нийт 36827 га талбай  тус тус түймэрт өртөж шатсан байна.  Түймрийг унтраахад Онцгой байдлын байгуулагаас 341 алба хаагч, 29 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 22 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 667 иргэн, 75 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 1030 хүн, 106 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан.

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд  гарсан түймрийн голомтонд тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх  тавдугаар сард Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Архангай, Төв, Сүхбаатар, Дорнодын хойд, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байгаа тул түймэр гарахаас урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, ой хээрт явахдаа оч баригчгүй автомашин техникээр зорчихгүй байхыг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: SHUUD.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Майкл Жексоны мюзикл Броадвэйн тайзнаа тоглогдоно
Монголын ҮНЭН
Засгийн газрын ээлжилт хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгожээ
Саудын Арабын хөгжөөн дэмжигч Москвад 30 мянган рублиэр таксиджээ.
MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв
Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв
Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ
10-н зорчигчтой явсан "ПРИҮС-20" автомашин онхолджээ
Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна
79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав