Нүүдлийн амбулатори эхний ээлжинд 5000 гаруй иргэнд хүрч үйлчилжээ

2018-04-18

Хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зорилгоор нүүдлийн амбулаторийн үзлэгийг Төв аймагт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд 5000 гаруй иргэнд хүрч үйлчилжээ.

Нүүдлийн амбулаторийн үзлэг оношилгоог сумдад ажиллуулах замаар алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нүүдлийн амбулаторийн үзлэгийг 26 суманд зохион байгуулах шийдвэр гарсан.

Тус зорилтын хүрээнд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн баг энэ сарын 3-12-ны хооронд Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Лүн суманд ажиллаа. Энэ удаагийн үзлэг нь төрийн үйлчилгээг сумдад нэг дороос түргэн шуурхай хүргэх зорилгоор нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй өдөрлөгтэй зэрэг зохион байгуулагдсан байна. 

Нүүдлийн амбулаторийн үзлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн зургаан их эмч долоон төрлийн үзлэг шинжилгээ хийж  эхний ээлжийн таван суманд ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 3646, лабораторийн шинжилгээнд 2790 хүнийг тус тус хамруулсан байна.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ удаагийн үзлэгээр “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” аяны хүрээнд сумдын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүд, арьс харшил, мэс заслын эмчийн үзлэгт хамруулжээ.

Үзлэгийн үеэр аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвөөс 85.2 сая төгрөг зарцуулахаар баталсан нөхөн үржихүйн /15-49/ насны эмэгтэйчүүдийг найман төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулах, аймгийн хэмжээнд бүртгэлтэй 0-5 насны 11 мянга орчим хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилт тавиад байгаа юм.

Тус хөтөлбөр хэрэгжсэнээрээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн суурь өвчлөл багасах, мэдээллийн сан бий болж эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөл боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Эх сурвалж:: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй