Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд Япон улсад цалинтай дадлага хийхээр боллоо

2018-04-17

         Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер”  компанитай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалын болон агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай цалинтай дадлагажигч оюутнаар ажиллуулах зорилготой уг санамж бичигт ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, “Ворлд Бизнес Партнер“компаний гүйцэтгэх захирал Игараши Хажиме нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү өнөөдрөөс эхлээд Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд суралцах явцдаа мэргэжлийнхээ дагуу Япон улсад нэг жил цалинтай дадлага хийхээр боллоо.

         Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай оюутнуудад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах талаар “Ворлд Бизнес Партнер” компаний гүйцэтгэх захирал Игараши Хажиме болон Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Ц.Саруулжаргалтай ярилцлаа.

Сур: Өнөөдөр Отгонтэнгэр Их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монголоос хамтран ажиллах байгууллагаа хэрхэн сонгодог вэ?

И.Х: Бид Японд 200 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг хөдөлмөр зуучийн томоохон байгууллага. Тийм ч учраас бидэнд ирсэн захиалгын дагуу хамтран ажиллах байгууллагаа сонгодог. Энэ удаад Монгол Улсын Отгонтэнгэр Их сургуультай хамтран ажиллах болсондоо туйлын их баяртай байна. Учир нь танай сургууль Монгол улсдаа төдийгүй олон улсад хүрээгээ тэлж яваа томоохон сургууль. Дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ бол бидний хүлээн зөвшөөрч байгаа хамгийн том үзүүлэлт. Нөгөө талаар бидний хамтын ажиллагааны чиглэлээр буюу аялал жуулчлал, агаарын тээврийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас өнөөдөр ийнхүү хамтран ажиллахаар болж байна.

Сур: Японд дадлагажигчаар ажиллах оюутанд ямар шаардлага тавих вэ?

И.Х: Юуны түрүүнд тухайн сургуульдаа амжилттай суралцах хэрэгтэй. Мөн нэг жил дадлагажаад эргээд сургуульдаа ирж төгсөх ёстой. ОТИС-ийн зүгээс энэ л болзолыг хангасан оюутнуудыг бэлдэхэд болно. Харин бид хэлний бэлтгэл болон бусад хэрэгтэй зүйлсийг өөрсдөө сургана. Өөрөөр хэлбэл дадлагажигч оюутныг зургаан сарын өмнөөс бэлтгэж эхлэнэ гэсэн үг л дээ.

Сур: Оюутнаас ямар зардал гарах вэ? Мөн ямар нөхцөлтэйгөөр Японд ажиллах бол?

Ц.С: Оюутны хэлний болон бусад бэлтгэлийн зардлыг манай байгууллага даана. Зөвхөн онгоцны зардлыг л оюутан өөрөө гаргах юм. Мөн Японд очоод бүх төрлийн даатгалд хамрагдах, хоол байрны зардалаа хасаад гар дээрээ хоёр сая орчим төгрөг авна. Хамгийн гол нь хамтран ажиллаж буй байгууллагууд тэдэнд албан ёсны ажилтнаа болгох санал тавьж болно. Хэрэв ингэсэн тохиолдолд тухайн оюутныг сургуулиа төгсөөд дипломоо гардсаны дараа Японы тал ажлын урилга өгнө гэсэн үг л дээ. Одоогоор манай улсаас ажиллаж буй 60-аад оюутнаас 11-д нь ийм ажлын санал ирчихээд байна.

Сур: Дадлагажигч оюутнуудтайгаа танай байгууллага хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Ц.С: Бүх талын дэмжлэг туслалцааг бид өгч байна. Хүүхдүүдтэйгээ сард нэг удаа уулзаж байр байдалтай нь танилцана. Тэд маань эх орноосоо хол байгаа тул гэдэс өвдөхөөс эхлээд асуудал гарна. Тэр бүхэнд бид очиж асуудлуудыг нь шийдэж өгөхөд анхааран ажилладаг.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжийн оюутнууд 2019 оны 1 сараас явж эхлэх бөгөөд тэднийг амжилттай сурч дадлагажихад бүх талаас нь дэмжиж туслахаа ОТИС-ийн удирдлагууд хэлж байна. Тус сургуулийн ЭЗБУС-ийн захирал профессор Л.Удвалтай ярилцлаа.

Л.У: Аялал жуулчлал болон агаарын тээврийн үйлчилгээгээр суралцаж буй оюутнууд яг өөрийнхөө мэргэжлийн дагуу дадлага ажил хийх учраас илүү их мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэх юм. Тухайлбал аялал жуулчлалын менежментийн ангийн оюутнууд Японы үзэсгэлэнт байгалтай аялал жуулчлал эрхэлдэг байгууллагад ажиллах бол агаарын тээврийн үйлчилгээний оюутнууд нисэхийн дотоод үйлчилгээний чиглэлээр ажиллана. Суралцах үедээ цалинтай дадлага хийнгээ Япон хэл сураад ирэх нь бас нэг давуу тал гэж харж байна. Дадлагажигч оюутантайгаа холбоотой бүхий л асуудлыг бид ажиглах бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдоход оюутныхаа талд шийдвэрлүүлэхэд анхааран ажиллах болно.

Сур: Яг хэзээ эхний оюутнууд явах бол?

Л.У: Өнөөдөр үзэглэж байгаа энэхүү гэрээний дагуу бид бэлтгэл ажлаа 2018 оны 09 сараас эхлэж 2019 оны 01 сараас явуулахаар төлөвлөж байна. Гол нь хэлний бэлтгэлдээ амжилттай хамрагдаж Япон хэлний N4 шалгалтыг амжилттай өгсөн байх хэрэгтэй. Тасралтгүй зургаан сар Япон хэл үзэхэд энэ шалгалтыг манай оюутнууд хангалттай өгчихнө л дөө. Гол нь явсан оюутнууд эх орныхоо болоод сургуулийнхаа нэрийг өргөн амжилттай дадлагажаад ирэх нь л чухал даа.

Бэлтгэсэн: Д.Ганчимэг

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй