2018-04-17
Өдгөө 66 настай, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе авилга, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр 24 жилийн ял авсан юм.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тулгаж буй ялаа хүлээн зөвшөөрөхгүй байсан тэрээр өнгөрсөн долоо хоногт дүүгийнхээ илгээсэн давж заалдах тухай хүсэлтийг хүчингүй болгохоор өргөдөл гаргажээ.
Гэхдээ түүний өргөдлөөс хамаарахгүйгээр давж заалдах шатны шүүх хурал болж, прокурорууд илүү хүнд ял тулгахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн жил түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авилгатай холбоотой баримтууд гарч ирснээр иргэд гудамжинд жагсаж, эцэстээ түүнийг огцруулсан.
Пак Гын Хегийн хувьд гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч юм.
Эх сурвалж: NEWS.GOGO.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд