2018-04-17
2014 оны “Eurovision” уралдааны ялагч Том Нойвирт буюу Кончита Вурст олон жилийн өмнө ХДХВ-ын халдвар авч, вирус тээгч болсон гэдгээ мэдэгджээ.
Кончита Вурст өнгөрсөн ням гаригт Инстаграм хуудсандаа нэгэн найз нь түүний энэ нууцыг илчилнэ хэмээн сүрдүүлсний дараа олон нийтэд мэдээлэхээр шийдсэн тухайгаа бичжээ.
Кончита хэдийгээр олон жилийн өмнө ХДХВ-ийн халдвар авч, вирус тээгч болсон ч эмнэлгийн байнгын хяналтад байж, эмчилгээ хийлгэж өнөөг хүрсэн гэнэ.
Тэрбээр цахим хуудсандаа “Миний талаар өөр хүнээс сонсч байснаас өөрөөс минь сонссон нь дээр. ХДХВ-ийн халдвартай хүмүүст миний шийдвэр урам өгч, доромжлол, гутамшгийн эсрэг нэг алхам хийхэд тус болно гэж найдаж байна” гэжээ.
Кончита Вурст 2014 онд “Eurovision” хөгжмийн наадамд ижил хүйстнүүдийн эрхийн төлөө оролцож, “Rise Like A Phoenix” дуугаар ялагч болсон юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд