Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхижуулна

2018-04-17

Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхижуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Самюк  ЭМИС-ийн  Ерөнхийлөгч Ду Хан Пак болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр, ' 82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн захирлуудад зориулж мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч эрүүл мэнд, боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж хамтран ажиллах боломжтой юм. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна гэлээ.

Самюк эрүүл мэндийн их сургуулийн Ерөнхийлөгч Ду Хан Пак, 'Биднийг хүлээн авах цаг зав гаргасан танд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр орны хувьд ижил төсөөтэй олон зүйл бий. Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно' гэлээ. Манай сургууль  бага, дунд, ахлах,их дээд гэсэн 27 салбар сургуультай. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай тул бид Улаанбаатар хоттой хамтран ажиллах, туршлага хуваалцах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сувилахуйн чиглэлээр оюутан бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна гэв.

Санамж бичиг байгуулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчдыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах хамгийн сүүлийн үеийн сувилахуйн арга барилд суралцуулах зэрэг өргөн боломжууд бий болж байгаа юм.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя