Шинэ, хуучин орон сууцны үнэ өсжээ

2018-04-16

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2 дугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн хоёрдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1 дүгээр сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 2 дугаар сарын үр дүнтэй харьцуулахад 0.88  хувиар өссөн байна.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2 дугаар сар

 

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,177

0,924

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1.75%

17.67%

-7,59%

Өмнөх сартай харьцуулахад

0.21%

1.09%

0,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0.46%

1.11%

1.33%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0.88%

2.93%

0.21%

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4,718 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

 

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно
Монголын анхны “Оскар”-ыг Б.Март хүртлээ
“Туушин” зочид буудлын өмнөх газрыг АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ байна
Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ