Намынхан нь Ч.Cайханбилэгийг хөөсөн гэх мэдээлэлд тайлбар хийлээ

2018-04-11

Намынхан нь Ч.Сайханбилэгийг хөөсөн гэх мэдээлэлд тайлбар хийлээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өчигдөр саатуулсан. Үүнтэй холбогдуулж АН-аас түүнийг намаасаа хөөсөн гэх мэдээллийг өнөөдөр хийнэ гэжээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд АН-аас дараах тайлбарыг гаргажээ.

Үүнд “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэх ташаа мэдээлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилигийг баривчилсан асуудлаар хуралдаагүй.  Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. 

Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг.

С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй. 

Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм.

С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилигийн хувьд тэр өөрөө ч, хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна. 

Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно” гэжээ.

Эх сурвалж: OLLOO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй