Таван хувийн хүүтэй зээлийг барилгын яам зарлах уу

2018-04-10

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох Засгийн газрын санаачилгыг банкууд дуу нэгтэй дэмжиж байна. Гэхдээ үүнийг бодит ажил хэрэг болгоход нэгэн саад гарч ирсэн нь зээлийн санхүүжилт юм.

Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлж байж зээлийн хүртээмж сайжирна

“Засгийн газар ипотекийн зээлийг хөнгөвчилж, иргэдээ хямд орон сууцаар хангахад онцгой анхаарч байна” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө мэдэгдэв. Түүний тэргүүлж буй Засгийн газар гацаанд орсон ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохоор судалж байгаа аж. Үүнийг Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн сэтгүүлч нартай уулзах үедээ хэллээ.

Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд урьдчилгаа болон хүүг бууруулах нь мэдээж гол хөшүүрэг. “Таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж дэд сайд Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагадаа маш тодорхой хэлсэн нь нийгэмд хэдийнэ хүлээлт үүсгээд байна. Тиймээс энэхүү хувилбар дээр судалгаа хийж үзсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна. Засгийн газрын түвшинд өрнөж буй уг бодлогын санаачилгыг арилжааны банкууд бүгд дэмжиж байгаа аж.

Тэд хүүг таван хувь болгож, урьдчилгааг 30 хувиас 25 хувь хүртэл бууруулах засгийн санаачилгыг дэмжиж байна. Гэтэл үүнийг бодит ажил болгоход өөр нэгэн саад гарч ирлээ. Энэ нь ипотекийн зээлийн санхүүжилт. Засгийн газар, Монголбанк хамтарч энэ онд дөнгөж 300-хан тэрбум төгрөг ипотект төсөвлөсөн нь дээрх ажлыг унагаж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилт таван мянган иргэний орон сууцны хэрэгцээг хангахаар байгаа нь чамлалтай сонсогдож байгаа биз.

Гэтэл зах зээлд таван мянгаар тогтохгүй зээлийн эрэлт бий. Хэрэв Засгийн газар улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж чадвал хүү болон урьдчилгааг бууруулах боломжтой гэсэн үг. Ингэснээр барилгын салбарт сэргэлт гарна. Энэ нь банк, санхүүгийн салбарт ч ихээхэн эерэг үр нөлөө дагуулна гэж зарим эдийн засагчид онцолж байна.

Хүү хямдарч, урьдчилгаа буурсан нөхцөлд банкны салбарт хуримтлагдсан чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ багасна. Чанаргүй зээлийн 10.3 хувь нь барилгын салбарт хамаарч байгаа. Энэ хэмжээ буурах хэрээр банкны зээлийн эргэлт түргэсэж, эдийн засаг улам эрүүлжих боломж бүрдэх юм. Улсын хэмжээнд орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 94 мянгад дөхөж байгаа. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн.

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн

Банк болон барилгын салбарынхан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талаараа дэмжиж оролцохоо илэрхийлж буй. Тэдний зүгээс ипотекийн зээл олгох, зээлээр дамжуулан орон сууцаа борлуулах сонирхол хамгийн өндөр байгаа юм.

Салбарын яамны мэдээллээр, Улаанбаатар хотод 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж буй. Үүнээс 30 мянга нь ашиглалтад орсон боловч борлуулалт нь дөнгөж 30 гаруй хувьтай байна. Банкууд орон сууцны зээл олгох урт хугацааны эх үүсвэргүй тул Монголбанк болон Засгийн газарт найдаж ирсэн.

Санхүүжилтээ нэмэгдүүлж, хүүгээ буурууллаа гэхэд барилгын салбарт илүү олон төсөл хэрэгжиж, ипотекийн зээлд илүү олон өрх хамрагдах боломж гарна. Ипотекийн нийт зээлийн 96 хувь нь хэвийн байна. Хугацаа хэтэрсэн зээл 2.2 хувьтай байгаа бол чанаргүй зээл 1.8 хувьтай тэнцэж байна. Банкны олгож буй бусад төрлийн зээлтэй харьцуулахад ипотекийн зээл эргэн төлөлт хамгийн сайтай бүтээгдэхүүнд тооцогддог.

Засгийн газар, Монголбанк хамтран одоогийн орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг 2013 онд эхлүүлж байсан. Тухайн үед инфляц харьцангуй өндөр байсан бол өнөөдөр инфляц улсын хэмжээнд 6.9 хувьтай тэнцэж байна. Энэ нь хөтөлбөрийн хүүг бууруулах боломж эдийн засагт байгааг илтгэнэ.

Эх сурвалж: NEWSGOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө
Ч.Энхбат: Домогт Петер Шмейхель манай улсад нэг л өдөр саатна
М.Энхболдыг унагаана гээд парламентийг мөргөж, үндсэн хуулийг тийрч байна
1044 га газарт шинээр ГАЗАР ЭЗЭМШИХ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа
Өнөөдөр бензинийн үнэ буурах ӨДӨР
Чуулганы ирц бүрдэхгүй байна
Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна
Трампын ХОЖЛЫН НҮҮДЭЛ
Тавантолгойн уурхайгаас нүүрс ачиж эхэллээ
Ц.Нямдорж: УИХ өөрөө замбараагүй болчихлоо. Та нар энэ улсыг Украин шиг болгох гээ юу
Б.Гүнбилэг: Гишүүд УИХ-ыг бойкотолж болохгүй
Айлгах оролдлого: Украин пуужин туршив
Нярайн шарлагын аппарат алга болсон хэрэгт тасгийн эрхлэгч А.Оюунцэцэгийг шалгаж байна