Уулын ирвэс тал газарт бууж ирэв

2018-04-09

Цоохор ирвэс бол зөвхөн цаст өндөр ууланд амьдардаг, аргаль, янгир, тарвага зэрэг амьтнаар хооллодог дэлхийд нэн ховор амьтан. “Уулын эзэн” гэгддэг энэ амьтан тал газарт бууж ирсэн тохиолдол саяхан гарчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутаг дахь  Хүйсийн говьд ирвэс явж байна гэсэн мэдээллийг байгаль хамгаалагч өгснөөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь очжээ. Тус газрын биологич  О.Мөнхтогтох “Цоохор ирвэс бол өндөр ууланд амьдардаг, хүнд харагдаад байдаггүй нэн ховор амьтан. Гэтэл тал газарт буучихсан явж байсан нь ховор тохиолдол юм. Бидний очсон зорилго нь  Хүйсийн говьд ирвэс хаана, хаашаа явж байгааг тогтоох, биеийн байдал нь ямар байгааг мэдэж улмаар түүнд аюул учрахаас сэргийлэхэд оршиж байсан. Бид ирвэсийг олоод зураг авч, бичлэг хийсэн. Аажим туусаар  ирвэсийг Говь-Алтай, Ховд хоорондын хатуу хучилттай замаар хөндлөн гаргаад явуулсан. Энэ замыг оройн 18.00 цагт хөндлөн гарсан. Явж байсан чиглэлээс нь харвал Хасагтхайрхан уулнаас Хүйсийн говийг гатлаад Дарвийн нуруу руу явж байгаа юм байна гэж бид үзсэн. Энэ ирвэс Хүйсийн говь руу бууж идэш тэжээл хайсан байж болох талтай” гэлээ.   

Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь аж.   

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй