Сет Глиер: Монголд хийх тоглолт амьдралын маань гайхалтай мөчүүдийн нэг байх болно

2018-04-06

Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол Улсад хүрэлцэн ирж, энэ сарын 7-ны  өдөр 18:00 цагт Монгол Улсын Филармонид тоглолтоо  үнэ төлбөргүй толилуулах гэж байна. 

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны Америк Хөгжим Гадаадад (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу тус хамтлагийг урьсан байна.

Сэт Глиер амьд хөгжмийн акустик дуугаралтаар,  поп хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвидаг билээ. 

Тэрбээр жилд 250 орчим бие даасан, хамтарсан тоглолт хийдэг ба бие даасан долоон цомог гаргажээ.  Түүний “The Next Right Thing” цомог 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшсэн юм.  Түүнтэй цахимаар харилцан  ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу? Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирэхээр болсонд тань талархал илэрхийлье.
-Баярлалаа. Үнэхээр таатай байна. Та бүхэн намайг урьсан нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Та Монголын талаар хэр сайн мэдэх вэ? 
-Би Монголын талаар төдийлөн сайн мэдэхгүй ч очиж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Би 14 настайдаа уртын дууны талаар анх удаа сонсож байлаа. Тиймээс зарим улс үндэстний хөгжмийн соёлын талаар тааруухан мэднэ.

-Хамтлагийн хоёр гишүүнтэйгээ хэрхэн санаа нийлж хамтлаг болж байсан тухайгаа ярихгүй юу? /Сэт Глиерийн хамтлагийн саксофонч Жөүий Нэрнэй 62 настай, хараагүй; Райн Хоммел Сэт Глиерийн багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч/

-Бид бие биеэ 10 гаруй жилийн өмнөөс мэднэ. Би 16 настайдаа анх Райантай аялан тоглолтоор явж эхэлсэн юм. Харин Жөүийтэй хамт зургаан жил орчим аялж байна. Ихэнх хүмүүс биднийг тайзан дээр ганц хоёр цаг ажиллаад л болдог гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ бид бүхий цаг хугацаагаа дуу хөгжимд зарцуулдаг. Тэд гайхамшигтай хөгжимчид, гайхалтай хүмүүс. Тэдэнтэй хамт аялах сайхан шүү. Ийм сайхан хүмүүстэй цагийг өнгөрүүлэх таатай байдаг юм. 

-Дуунуудыг тань сонсоход таныг их уян зөөлөн хүн байх гэж бодогдлоо. Энэ таамаглал маань хэр үнэний ортой бол?

-Ха ха, заримдаа их уян хүн шүү. Би уян зөөлөн, халамжтай байхыг хичээдэг. Халамж хайр бол яг л миний дуугаараа дамжуулан өгдөг зүйл юм. 

-Та бага насаа дурсан ярихгүй юу. Таныг дуу хөгжимд хэн хөтөлсөн бэ?
-Миний ах хамгийн их нөлөөлсөн хүн гэж боддог. Ах маань аутизмтай байлаа. Би түүнийг асарч, өглөө эрт босоод ахыгаа хувцаслаад өглөөний ундыг нь өгдөг байв. Энэ бүхэн надад бусдыг сонсох шинэ аргад сургасан юм. Ах маань биднээс өөр ч гэсэн ярьдаг байсан тул би хүний биеийн хэлэмж, дохио зангаа уншсан сурсан юм. 
Дуу хөгжим бол биднийг холбосон анхны зүйл. Бид хоёр хууч хөөрч, дуу сонсож бидний хоорондын ялгаатай байдлыг үгүйсгэж байсан юм. 
Аажмаар би түүнийг сонсох  шинэ аргад суралцаж байлаа. Энэ нь эцсийн дүндээ намайг дуу зохиогч болгосон гэж боддог. 

 - Ахтайгаа их ойр дотно болж, хөгжимд бүр ихээр дурласан тухай та ярилаа.Таны BIRDS  цомогт амьдралын тань хүнд хэцүү цаг үеүд тусгагдсан гэдэг. Цомгийнхоо тухай ярихгүй юу? 
-Тийм ээ, “Birds” цомгийг би ахыгаа өнгөрсний дараа бичсэн юм. Миний түүнтэй харилцах харьцаа хэрхэн өөрчлөгдсөнийг би мэдэхийг хичээсэн гэж боддог. Би бүхнийг дуусгахыг хүсээгүй юм. Түүний сүнстэй холбоо тогтоохыг хүссэн. 
Би цонхоор шувуудыг харахдаа энэ дотоод холбоог мэдэрдэг юм. 

-Таны амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийг дурсахгүй юу?
-Монголд хийх аялан тоглолт маань яах аргагүй хамгийн гайхалтай мөч байх болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Их Британид Ронни Спектортой /Америкийн рокн ролл дуучин/ хийсэн аялан тоглолт, Грэммигийн наадамд оролцсон зэрэг миний уран бүтээлийн замналын гайхалтай мөчүүдийг нэрлэмээр байна.
Дуугаа хийж дуусгачихаад чиний зөв байсан гэдгийг мэдрэх шиг сайхан зүйл байхгүй. Санаа нь төрөөгүй байхад уран бүтээл болж бусдад мэдрэмж өгч үнэнийг олоход нь тусалж байгаа нь гайхалтай. Дуу бол сэтгэлийн их хүчтэй зүйл юм. 

-Грэммид нэр дэвшсэнээ сонсоход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би Твиттерээр мэдсэн л дээ. Колорадод Райантай /манай гитарчин/ хамт “Family Guy” шоу үзэж байлаа.  Тэгтэл бөөн хүн Твиттерээр баяр хүргээд эхэлсэн дээ. 

- Та дуу зохиож дуулахаас гадна ROCK THE VOTE, Autism Speaks, Musicians On Call, Feeding America, Coats For Kids зэрэг үйл ажиллагаануудад оролцож байсан юм билээ. Эдгээрийг талаар дурсахгүй юу?
- Тийм ээ, анхаарал хандуулах хэрэгтэй олон гайхалтай арга хэмжээнүүд бий.  Энэрэнгүй нинжин сэтгэл манай гэр бүлээс гаралтай. Ээж маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүлд дэмжлэг үзүүлдэг зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

Харин аав маань бүхий л амьдралаа ахад маань хэрэгтэй зүйлсийг бий болгохын тулд зориулсан хүн. Би аав ээжийгээ энэ талын өмгөөлөл үзүүлж байсныг мэднэ.  Ахын минь болон аутизмтай хүүхдүүдийн төлөө тэдний хийсэн зүйлсийн ачаар Массачусетсийн  /миний төрөлх муж/ зарим нэг хуульд өөрчлөлт оруулж байлаа. 

Би амьдралын микрофоныг авсандаа өөрийгөө азтай гэж боддог. Энэ микрофоныг өөрийнхөө бус бусдын дуу хоолойг илүү хүчтэй дуугаргахын тулд авч явах нь миний хувьд өндөр хариуцлага юм. 

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Сэт Глиерийн дуу хоолой, уран бүтээлийн өнгө аясыг салбарынх нь USA Today гэх мэт шүүмжлэгчид рок попын домог болсон Билли Жоэл, Брюс Спрингстэйн гэх мэт одуудтай зүйрлэдэг.  

Тайзнаа тэрээр Пат Матера (Кэйти Перригийн хамтлагийн гитарчин), Кристал Брөүэрсокс (Америкийн Шүтээний IX улирлын  II байрын ялагч) гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дүэт тоглолт хийж, Жэймс Тэйлор (5 удаагийн Грэммийн шагналт, 100 сая ширхэг цомог дэлхий дахинаа борлуулан дээд амжилт тогтоосон, рок попын алдартнуудын нэг), Ани Дифранко, Эдвин Миккэйн, Райн Адамс гэх мэт олны танил болсон уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Майкл Жексоны мюзикл Броадвэйн тайзнаа тоглогдоно
Монголын ҮНЭН
Засгийн газрын ээлжилт хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгожээ
Саудын Арабын хөгжөөн дэмжигч Москвад 30 мянган рублиэр таксиджээ.
MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв
Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв
Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ
10-н зорчигчтой явсан "ПРИҮС-20" автомашин онхолджээ
Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна
79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав