YOUTUBE-ийг үзэн ядагч

2018-04-05

Дэлхийн хамгийн олон хандагчтай цахим хуудсуудын нэг YouTube видео портал байнгын хэрэглэгч эмэгтэй компанийн удирдах байр руу зэвсэглэн дайрсан хэрэг гарав. АНУ-ын Калифорни дахь YouTube компанийн төв байр руу халдсан эмэгтэй гурван хүн рүү гал нээгээд, дараа нь өөрийгөө буудан хороосон юм. Шалтгаан нь компанийн “дарангуйлагч” маягтай шинэ бодлогыг тэвчиж чадаагүй гэнэ.

Халдлага үйлдсэн этгээдийг Насим Агхдам гэдэг. 39 настай. Орон нутгийн цагаар өнгөрсөн мягмар гаригийн /2018.04.03/ үдээс хойш гар буу атгасаар YouTube компанийн төв байр руу нэвтэрч, нэг эрэгтэй, хоёр эмэгтэйг буудаж, гэмтээжээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 36 настай эрэгтэйн биеийн байдал маш хүнд, 32 настай эмэгтэй хүнд, 27 настай эмэгтэйн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэнэ.

Агхдам YouTube-ын байнгын хэрэглэгч төдийгүй чамгүй ашигтай ажилладаг YouTube-чин байжээ. Саяхнаас компанийн удирдлага шинэ бодлого баримтлах болсон нь түүнд таалагдсангүй. Бас бичлэгүүдийг нь хянаж, цензурдах болсонд ихэд бухимджээ. Тэр халдлага үйлдэж, дараа нь амиа егүүтгэхдээ өөрийн хууль ёсоор эзэмшдэг 9 мм-ийн гар буугаа ашигласан байв.

Гэрчүүдийн яриагаар Агхдам YouTube компанийн кэмп рүү орохдоо хар шил зүүж, толгойгоо алчуураар ороосон байсан гэнэ. Тэгээд хэн рүү ч хамаагүй гал нээжээ. Халдлагаас хойш хэдхэн цагийн дотор түүний YouTube дэх сувгийг хааж, өөр бусад сошиал хаягуудыг устгасан байна.

Агхдам өөрийгөө амьтны эрхийн төлөө тэмцэгч, бас веган хооллолтоор өв тэгш бие хаа хөгжүүлэхээр хичээж яваа гэж тодорхойлдог. Тэр нэлээд идэвхтэй YouTube-чин. YouTube порталд хэд хэдэн сувагтай, сошиал медиа хуудсууд нь ч хандалт ихтэй.

Агхдам 2017 оны нэгдүгээр сард оруулсан нэгэн бичлэгтээ хэрхэн түүний видео бичлэгүүдийг хянаж, цензурдаж байгаа тухай ярьж байжээ. Түүнчлэн 5000 гаруй дагагчтай YouTube суваг нь хандалт өндөртэй боловч маш бага хөлс авах болсон тухай ширүүхэн гомдоллож байв.

Түүний аав Исмаил Агхдамын хэлснээр бүсгүй YouTube компаниас хангалттай хэмжээний орлого олж чадахгүй болсонд ихэд уурлаж, бухимдаж байсан гэнэ. Тэрбээр энэ тухай цагдаагийн газарт хандаж, охин нь компанийн туйлын ихээр “үзэн ядаж” байгаа тул компанийн байр руу халдаж магадгүй тухай мэдэгдсэн байна.

YouTube төлбөртэй сурталчилгаа байршуулах эрх олгох журмыг нэлээд чангатгаж, нийгэмд аюулгүй, сөрөг үр дагаваргүй бичлэгийн эздийг л урамшуулах шинэ бодлого баримталж эхэлсэн нь ийнхүү Насим Агхдамд нөлөөлжээ.

Өмнө нь, YouTube нийт үзэлтийн тоо 10 мянга давсан сувгийг сурталчилгаанаас мөнгө олох боломжоор хангадаг байсан. Харин одоо 1000 дагагчтай, өнгөрсөн 12 сарын хугацаан дахь бичлэгийн үзэлт 4000 цагаас давсан байх гэсэн шаардлага тавих болжээ.

НАСИМ АГХДАМ ГЭЖ ХЭН БЭ?

Веган хооллолттой бодибилдингийн тамирчин, зураач, хошин урлагийн жүжигчин, шүлэгч, модель, дуучин, хөтлөгч, жүжигчин, найруулагч, продюсер... Тэр маш олон дүр төрх, хэв маяг бүтээдэг. YouTube дэх сувагтаа элдэж янзын видео байршуулж, өөрийгөө янз бүрийн өнцгөөс харуулдаг.

Түүнд хэд хэдэн суваг бий. Амьтдыг харгисаар яргалж, хөнөөж буй бичлэг, элдэв гаж хувцастай поза аван зогсож буй бичлэг, гэдэсний булчингаа хэрхэн хөгжүүлэх тухай бичлэг гээд тэр юу л бол юу хийдэг. Тэр өөрийгөө “амьтны эрхийн төлөө тэмцэж, веганизмыг сурталжилж буй анхны перс гаралтай эмэгтэй” гэж нэрлэдэг. Видеогоо англи, фарси хэлний аль аль дээр нь хийдэг.

Агхдамын гэр бүлийнхэн 1996 онд Иранаас АНУ-д шилжин суурьшжээ. Тэр үед Насим Ойрхи Дорнодоос илүү АНУ-д илүү эрх чөлөөтэй, үг хэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадна гэж ярьдаг байсан гэнэ. Тэд Калифорнийн Мэнифид амьдарч байгаад Агхдам сүүлд Сан Диегод эмээтэйгээ хамт амьдрах болжээ.

Агхдам YouTube-д бичлэг байршуулж, олон мянган дагагчтай болж, онлайн сурталчилгаанаас олсон мөнгөөрөө амьдралаа авч явдаг байсан гэнэ. Саяхан тэрээр Калифорнид амьтны эрхийн төлөө хүмүүнлэгийн сан үүсгэн байгуулсан байна. Гэхдээ бичлэг оруулах ажилдаа гол анхаарлаа хандуулна гэж үргэлж ярьдаг байж. Агхдам бие барьсан бариу хувцастай фитнессийн дасгал хийж, Тейлор Свифтийг дуурайн элэглэж, амьтныг харгис хэрцгийгээр нөхөж буй бичлэг зураг оруулж, шулуун гэдэсний хавьтлын хор хөнөөлийг сурталчилсан боловсролын чанартай бичлэг ч оруулдаг байсан гэнэ.

Харин амьдралынхаа гол зарчим, гол ажил, гол эх үүсвэр болж байсан YouTube-ын орлогоо алдсанаар хүнд цохилтод орсон байна. “YouTube амьдралыг минь сүйрүүллээ” гэж бүсгүй гомдоллож байсан тухай гэр бүлийнхэн нь ярьжээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй