ОУВС-гаас Монгол улсад 30,55 сая ам долларын санхүүжилт орж ирлээ

2018-04-05

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталлаа. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн юм.

Үүний үр дүнд манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрэв.

Түүнчлэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ.  

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ
Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ