ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг болно

2018-04-04

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг цахимаар засдаг шилэн технологийг нэвтрүүлж эхэлжээ. Уг технологийг саяхан болж өнгөрсөн байгалийн ухааны олимпиадын үеэр технологийг амжилттай туршжээ. Ингэхдээ жил бүр хэл ам дагуулдаг тестийн нууцлал алдах эрсдэлээс давхар сэргийлж, интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгай багийн мэргэжилтнүүд шалгалтын лацадсан материалыг сурагчдад тараасан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад жил бүр улсын хэмжээнд дунджаар 30-40 мянган сурагч бүртгүүлдэг. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан судалгаагаар улсын хэмжээнд жил бүр 9000 орчим сурагч сумаас аймгийн төв рүү ирж ЭЕШ өгдөг ажээ. Тэд дүнгээ сонсох гэж доод тал нь 14 хоног хүлээсний дараа хуваарь сонголтоо хийдэг.

Энэ үед тухайн суралцагч ирж буцах, байрлах, хоол унааны зардалд ойролцоогоор 200 орчим мянган төгрөгийг зарцуулдаг аж. Өөрөөр хэлбэл, жил бүр нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн зардал эдгээр суралцагчдаас гардаг гэсэн тооцоог гаргажээ. Харин энэхүү шинэ технологи нэвтэрснээр дээрх бэрхшээлүүд арилж, шалгалтын дүнгээ хурдан шуурхай авах боломж бүрдэх юм. Одоогоор тус технологийг улс орон даяар нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй